Хонины орд
/III.21-IV.20/
Дурлал түүний хувьд чухал мэт боловч үнэн хэрэгтээ өөр бусад сонирхол нь илүү давамгайлна. Эр хүнгүйгээр удаан хугацаагаар байж чадна. Өөрийгөө эр хүнээс дутахгүй гэж боддог учраас хайр дурлалд ч амьдралд ч тэргүүлэх хүсэлтэй байдал нь эрчүүдийг эмзэглүүлдэг.
Бүх ордуудын эмэгтэйчүүд дотроос ганцхан Хонь эмэгтэй эр хүнд гэр бүл болох санал тавьж чадна. Тэрээр эр нөхрөө өөрөө сонгохыг хүснэ. Хэрэв хүслээр нь болохгүй бол хойноос нь хөөцөлдсөөр өөрийн болгож санаа амарна. Хонь-эмэгтэй маш хүчирхэг эмэгтэй. Гаднаа эелдэг даруу мэт боловч цаанаа эршүүд зантай. Тэр магтаалд тун дуртай.Хайр сэтгэлтэй үедээ танд үнэнч байх болно. Та хойноос нь гүйгээд байвал дургүйцэж, холдвол сонирхол нь буурна. Эр хүнийг атгандаа байлгах дуртай. Түүгээр ч үл барам орондоо хүртэл зааж сургана.
Түүнд эрэмгий хүчтэй эр хүн хэрэгтэй.Сексээс тэр болгон таашаал авдаггүй боловч харин хайрт хүндээ бүрэн таашаал өгч чадна. Хайр дурлалаас болж түүнд ихээхэн проблем үүсдэг ба зарим нь бүр эмгэнэлтэйгээр төгсдөг. Хонь эмэгтэй нь ертөнцийг тэр аяаар нь түүнд бэлэглэх эр хүн хайж явдаг. Гэтэл ийм эр хүн ховор учир хонь ихэвчлэн ганцаар амьдардаг. Тэр эр хүнээс их зүйл шаарддаг боловч буцаагаад 2 нугалж хариулдаг. Хонь танд бэлэг сэлт өгч мөнгө зээлүүлж өвчтэй үед чинь асарч сувилж ажилд чинь туслах болно.
Эргээд таньд яг ийм шаардлага тавина. Та түүнийг зовоход зовж жаргахад жаргах ёстой. Мөнгө эд хөрөнгөнд шуналгүй. Хайр дурлалд хардамтгай. Хэрэв түүний сэтгэлийг шархлуулбал гал нь мөс болон хувирч хэзээ ч хайлахгүй. Энэ тухай мартаж болохгүй.Хонь-эмэгтэй хайртай хүнийхээ дутагдалыг харахгүйг хичээдэг ба байнга өргөмжилж байдаг тул хайртыг нь муулж болохгүй.
Хонь нь эрчүүдийн хүрээнд байх дуртай. Хонь нэгэн зэрэг 2 эрд дурлах нь ховор. Тэр хэт үнэнч. Аальгүй зангүй учир дурлалдаа шулуун шударга хандана. Түүний сэтгэлд нэг тийм хүчтэй бөгөөд ариун юм байдаг. Дурлалд эр эм хоёр эрх тэгш байх ёстой гэж үздэг.Хонь бол ажил хэрэгч эмэгтэй бөгөөд албан тушаал эрх мэдлийг амархан олж авч чадна. Бараг бүгд боловролтой байдаг. Таний төлөө ажлаа хэзээч хаяхгүй. Түүнээс ямар нэгэн зүйл нууцлах хэцүү.Хонины үзэл бодол өөдрөг сэтгэлийг, амьдралын нугачаа нухчин дарах хүнд үед түүнийг хайрлан хамгаалаарай. Танийг ийм байдалд орвол хонь алдар нэрээ гавъяа зүтгэлээ орхиод хайртынхаа төлөө явах болно.Хэрэв та Хонины ордонд төрсөн эмэгтэйтэй гэрлэх гэж байгаа бол түүнийг зөвхөн гэрийн ажил хийгээд сууна гэж бүү сана, хэдийгээр сайн эзэгтэй боловч тэр гэрийн ажилд дургүй.Хонь танийг хэзээч залхаахгүй.
Тэр өвчин зовлон тоочиж ядарсан зүдэрсэнээ гайхахгүй. Харинч эсрэгээр таны сэтгэлийг хөвсөлзүүлнэ.Хонь эмэгтэй түр зуурын санхүүгийн бэрхшээлийг даван туулах чадвартай. Өөрөөсөө бага мөнгө олдог эр хүнийг хаяж явахгүй ч хэзээч хүндэтгэхгүй Тэрээр нилээд өөнтөгч, нас сүүдрийг нь асуухад дургүй. Сайн эх бөгөөд хүүхдүүддээ хэрэгтэй бүх зүйлийг өгч чадна.Хэрэв та ажил ихтэй тул оройтож харина гэж утасдвал хонь танийг үнэн хэрэгтээ хаана байгааг шалгаад мэдчих чадвартай. Хэрүүл хийсэн ч хурдан биээ барьж чаддаг, өш хонзон санадаггүй, өөрийнхөө үсийг ч зулгаадаггүй.Хонь эмэгтэй ухаалаг бөгөөд царайлаг, тэднийг Рубенсийн Тицианы алдарт уран зургаас харж болно. Тэд нар сүүлийн үеийн загвараар хувцасладаг.
Түүний байнга инээмсэглэж байдаг царай нь баг бөгөөд бамбай нь юм. Хэрэв та Хонь эмэгтэйг номхотгож чадвал үнэнч бөгөөд цоглог, ухаалаг бөгөөд энэрэнгүй, сэтгэлийн тэнхээтэй бөгөөд эрч хүчтэй эмэгтэйг өөрийн болгож чадна.Хонь таны алдагдсан мөрөөдлийг чинь эргүүлэн авчирна.
Гэр бүл болвол төгс бүрэн таарах орд: хумх, арслан нум
Таарамжтай: жинлүүр, охин, үхэр
Огт таарахгүй: мэлхий, матар, загас, хилэнц
Одод хонины ордны бүсгүйчүүдэд цог жавхаа, амжилтыг харамгүй хайрлажээ. Тиймээс ч энэ ордныхон амбийцтай, идэвхтэй, тэргүүлэгч, хамт олныхоо лидер нь байдаг бөгөөд тавьсан зорилгодоо ядах юмгүй хүрдэг. Тэрээр өөрийнхөө төлөө болоод бусдынхаа өмнө шийдвэрийг амархан гаргадаг. Эргэж буцаж цаг алддаггүй. Хэн нэгний ивээлд найдалгүй өөрөө өөрийнхөө ажилд бүрэн хариуцлагаа хүлээдэг. Бас тэр их бие даасан чанартай. Бүтээлч, хаана ч байсан түүний ул мөр амжилтаар нь илэрч байдаг. Тиймээс ч энэ ордны бүсгүйчүүд ихэнхдээ менежер, улстөрч, уран илтгэгч, сэтгүүлч, бизнесмэн, салбарынхаа лидер нь байдаг.
Үхрийн орд
/IV.21-V.21/
Үхэр эмэгтэй бол эр хүний эрж явдаг зан чанар бүгд шингэсэн эрхэм дээд эмэгтэй юм. Тэд сэтгэлийн гүн мэдрэмжтэй, гуалиг биетэй, үзэсгэлэнтэй бөгөөд гялалзсан эрчүүдээр хүрээлүүлж байдаг.Тэдэнд сайхан хувцас, сайн вино, цэцэг жимс г.м. тансаг зүйлс таалагддаг.
Эдийн засгийн хувьд эрчүүдэд халгаатай ч Үхэр-эмэгтэй ойртохыг үргэлж хүснэ.Тэр гайхамшигтай хамтрагч. Амьдралын амт шимтийг бэлэглэгч. Түүнтэй хамт байхад аз жаргалтай. Эр хүн түүнд өөрийн эрхгүй татагддаг. Сексийн амьдралд нээлттэй, эр хүн тус бүрээс асар их таашаал авч чадна.
Эрчүүдийг байнга сольдог учир хувийн амьдрал нь замбараагүй.Үхэр эмэгтэй сэтгэл хөдлөлөө барьж чаддаг боловч хэрэв уурлавал хэнийг ч айлгаж чадна. Тэрээр сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Гайгүй ухаалаг. Олон сайн чанаруудтайн нэг жишээ бол хүмүүсийг байгаагаар нь хүлээж авах билээ. Үхэр ямарч хүнтэй эв зүйгээ олж чаддаг. Хэрэв хэн нэгэн түүнд таалагдахгүй бол шууд л зугтаачихдаг.Дайснуудаа огт үл тооно, найзууддаа насаараа үнэнч. Учиргүй хартай биш боловч хэмжээ хэтэрвэл эвгүй юм болно. Тэд үл гүйцэлдэх зүйлийн тухай огт боддоггүй эрүүл ухаанаар тунгаахыг хичээнэ. Хэдийгээр тэр оюун ухаанч ордод хамаардаггүй боловч тархи нь зөв ажилладаг.Гал тогооны ажилд түүнийг хэн ч гүйцэхгүй.
Спорт хувцас өмсөх дуртай. Үхэр эмэгтэй – хүчирхэг эмэгтэй. Хүмүүст аятайхан сэтгэгдэл үлдээж чаддаг. Их юм шаарддаггүй. Гэвч түүнд байнга хайраа илчлэх хэрэгтэй. Хүмүүсийн хажууд түүнтэй шөргөөцөлдөхөд маш дургүй.Тэдний ихэнхи нь эр хүнийг яаж тогтоохыг мэднэ. Харин нөхөрт гарч чадаагүй бол хөгшин шулам болон хувирна.Үхэр эмэгтэй сайн ээж. Дуулгаваргүй, залхуу, нямбай бус зан түүний уурыг бардаг. Гэвч ихээхэн халамжтай.Мөнгөнд, тансаг хэрэглээнд дуртай. Эр нөхрөө маш хянамгай сонгодог. Нөхрөө зорилгодоо хүрэх хүртэл нь албаддаг. Ялагдалаа хүлээн зөвшөөрдөггүй. Бүх зүйлд эрэмбэтэй. Тэд эрүүл саруул ухаан, барьсанаа тавьдаггүй зангаараа онцлог.Үхэр гэр ороноо тав тухтай тохилог байлгах, нөхрөө гоёж гангалах дуртай. Сул тал нь их зөрүүд, эд материалын шуналтай.Хэзээ ч үглэдэггүй, эр нөхөртөө өмөг түшиг болж чаддаг. Залхуурч суудаггүй, өвчин эмгэг тусвал гайхмаар тэвчээртэй, сэтгэл санааны стрессийг даван туулах чадвартай.Үхэр эмэгтэй маш зочиломтгой зантай.
Гэр бүр болвол төгс таарах: охин, мэлхий, загас, матар
Таарах: хамтатгах
Огт таарамжгүй: хонь, арслан, хумх, хилэнц
Үхрийн ордны бүсгүйчүүд маш зоримог. Тэрээр юу хүсч байгаагаа, юунд хүрэхээр тэмүүлж буйгаа маш сайн мэддэг бөгөөд хэрхэн хүрэх арга замаа ч мэдэж байдаг. Түүний тууштай, найдвартай, ажилдаа хичээнгүй, бие даасан байдал нь байгууллагад нь түүний гэх хүрээллийг үүсгэдэг. Үүгээрээ ч тэрээр даргынхаа баруун гар, байгууллагынхаа гол нүүр царай нь болж байдаг. Хариуцлагатай үхрүүд хариуцсан салбартаа хэрэгтэй шийдвэрийг нь хэрэгтэй цагт нь гаргаж чаддаг. Ийм ч учраас энэ ордны бүсгүйчүүдийн дундаас тэргүүний малчин, фермер, инженер, жүжигчин, хөгжимчин, эмч зэрэг хариуцлага өндөртэй мэргэжилтнүүд төрөн гарах нь элбэг. Хэдийгээр тэдний сонгосон ажил нь тэдний зорилго нь биш байсан ч тэд хариуцлагаа ямагт ухамсарладаг учраас тэргүүлэгчид нь байдаг.
Ихрийн орд
/V.22-VI.21/
Ийм нөхцөлд та биеээ барьж чадвал Ихэр танд талархаж ямарч тооцоогүй мөнгөө цацдаг.Хэрэв хаа нэгэн газарлуу аялалаар явъя гэвэл юуч асуухгүйгээр бэлдэж эхлэнэ.Ихэр сэтгэл зөөлөнтэй, баяр баясгалантай, байнга инээмсэглэж явдаг ээж. Гэвч хүүхэд нь түүний эрх чөлөөг хязгаарлахад дургүй бөгөөд тэдэнтэй үргэлж хамт байхыг хичээдэггүй. Ихэр өөрөө ямар нэгэн хэмжээгээр хүүхдэрхүү зантай учир тэдэнтэй найзалж санаа бодлыг нь сонсож, итгэлийг нь олж чадна.Тэрээр гайхалтай найзархаг, хөгжөөн наргиантай эзэгтэй учир та ямарч зочинг гэртээ урихдаа санаа зовохгүй байж болно. Ихэр Эмэгтэй үзэсгэлэн яармаг, театрт очихдоо хурц өнгө эрээн хээтэй хувцасанд дуртай. Хувцас хунар, гэрийн тавилга сонгохдоо маруухан.Ихрийн Эмэгтэй хүсэл мөрөөдөл таныг зүгээр суулгахгүй байнга урагш чангаах учир та түүнээс хоцрохгүй гэхдээ хамаагүй гүйлгэхгүй барьж чадах /өөрт нь мэдэгдэхгүй/ хэрэгтэй билээ.
Гэр бүл болвол төгс бүрэн таарах: жинлүүр, арслан, хамтатгах, хумх
Таарамжтай: үхэр
Огт таарахгүй: охин, загас, нум
Ихрүүдийн бахархмаар хариуцлагатай байдал нь амжилтынх нь үндэс юм. Гэвч тэд зөвхөн өөрийнхөө сонгож авсан маш тодорхой салбарт л энэхүү давуу талаа нээн харуулдаг. Энэхүү тогтсон хэв загвар нь тэдний ихэр гэдэг утгатай холбоотой учраас тэр. Тиймээс тэд байнга хоёрдмол сэтгэж, гэнэт өөрчлөгддөг зантай нь зарим зүйл авцалддаггүй. Нэг газраа удаан тогтдоггүй, нэгээс нөгөөд байнга шилжиж байдаг зантай. Заримдаа уйтгартай нэгэн хэвийн байдалд орчихдог тэдний сул тал бол няцашгүй зоригоор дутагддаг үе нь юм. Тэрээр гэнэтхэн л хэний ч санаанд ороогүй байхад од шүүрч чадна. Гэвч заримдаа эсрэгээрээ. Тэдний нэгэн хэвийн зан төлөвийн илэрхийлэл бол нэгэнт орсон ажлаасаа тийм ч хурдан хөндийрдөггүй явдал. Гэвч тэд шинэ зүйлийг туршиж, өөрийн хоёрдмол байдлаасаа ангижирч чадвал шилдэг илтгэгч, улстөрч, бизнесмэн, худалдаачин, сэтгүүлч ч болох боломжтой. Энэ тохиолдолд тэдэнд оддоос илгээсэн хамгийн хүчирхэг чанарууд нь илэрч жинхэнэ төгс амжилтын эзэд болно.
/VI.22-VII.22/
Та түүний хайрыг эзэмдсэн бол дараа нь тэр танаас явахгүй. Ийм дасамтгай байдалд дуртай эрчүүд байдаг. Мэлхий Эмэгтэйн зүрхийг шархдуулах нь харгис хэрэг болно учир нь тэр чин сэтгэлээсээ уян зөөлөн хайрлаж, халамжилж, дуулгавартай байдаг. Хэрвээ та зүгээр л сээтэгнэвэл дараа нь түүнээс харьцаагаа таслахад бэрх болно учир нь тэр битүү утга ёгт санааг ойлгодоггүй хүн. Хэрэв тэр ямар нэгэн юмыг эзэмшэж байгаа л бол энэ нь түүний үүрдийн өмч мөн. Ж: Та хамгийн гүн сэтгэлээ хамгийн ойр дотныхоо хүмүүст зориулдаг. Та түүнийг бусад эмэгтэйчүүдтэй харьцуулангуут буцаад түүн лүүгээ гүйгээд очих болно.Мэлхий-эмэгтэй уйланхай тул түүнийг байнга тайвшруулах хэрэгтэй болдог бөгөөд яг юунаас болж гомдоод байгаа нь мэдэгддэггүй. Тэр өчүүхэн сануулганд хүртэл гомдоно.Тэр хэрэгтэй хэрэггүй новш цуглуулах зуршилтай бөгөөд энэ нь түүний эд баялаг юм. Тэрээр бүх зүйлд өмчлөгч байхыг хүсдэг.Хэрэв түүнд бэрхшээл тулгарбал чимээгүй байж бүх юм хэвэндээ ортол хүлээнэ. Тэсвэр тэвчээр бол Мэлхийн гол чанар юм.Та түүнтэй хүүхдээ эрхлүүлж буй мэт харьцаарай. Энэ бол түүний мөрөөдөл. Бас түүнгүйгээр амьдарч чадахгүй гэдэгт итгэх дуртай. Хайрлаж хамгаалах хүнгүй жаахан хүүхэд шиг дүртэй боловч үнэн хэрэгтээ юуг ч ганцаар давж чадна. Өөрийнхөө төлөө зориулаагүй эр зоригийг таны төлөө ойр дотны хүмүүсийнхээ төлөө тэр гаргаж чадна. Хүнд хэцүү цаг мөчид тэр таниас урвахгүй.Мэлхий-эмэгтэйн үндсэн зан чанар нь хөдлөшгүй өмчирхөг үзэл юм. Тэрээр таныг зөвхөн өөрийнх байх ёстой гэдэгт итгэдэг хичнээн хол явсан ч заавал эргэж ирнэ гэж хүлээдэг.
Гэр бүл болвол төгс сайн таарах: жинлүүр арслан, хамтатгах, хумх
Таарамжтай: үхэр
Огт таарахгүй: охин, загас, нум
Мэлхийн ордныхныг байгаадаа сэтгэл ханадаг, илүүг нэхдэггүй хүмүүс гэж андуурах хэрэггүй. Тэд зорилго тавиад түүндээ хүрэхээр шийдсэн бол хашир, хүлээцтэй, анхааралтай алхам алхмаар урагшилсаар үр жимсийг түүчихдэг шаггүй өрсөлдөгчид. Түүнийг хүчирхэг өрсөлдөгчидтэй нь харьцуулбал амжилтынх нь зам яльгүй цөөхөн алдаатай байх нь ч бий. Ингэлээ гээд энэ нь түүнд харин ч давуу талуудыг олгож, өөр хэн ч оргилд хүрч чадахааргүй амжилтын эзэн болох гарцыг нь нээж өгдөг. Мэлхийн ордны бүсгүй өөрийгөө ямар ч салбарт нээн илрүүлж чадна. Ялангуяа, худалдаа, хоол үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө зуучлал, банкны салбарын бизнест ч тэрээр одтой нэгэн.
/VII.23-VIII.23/
Түүний секст тоомжиргүй ханддагаас болж гэр бүлийн дотор проблем үүсдэг. Эр нөхөр нь хэдийгээр түүнд хайртай боловч сексийн хэрэгцээгээ хангахын тулд өөр эмэгтэйг хайхад хүрдэг. Үүний бурууг нөхөртөө биш өөртөө өгөхөөс аргагүй. Арслан-эмэгтэй бүгд маш хартай байдаг тул энэ байдал түүнд хүнд тусдаг.Гэр бүлээ хамгаалах үе ирэхэд тэр жинхэнэ Арслан зангаа гаргана.Тэр гайхамшигтай эхнэр, ээж билээ. Гэр бүл нь аз жаргалтай байхын гол шалтгаан нь өөртэйгөө ижил зан байдалтай хүнтэй амьдрах нь зүйтэй юм.Энэ эмэгтэйг эргүүлэх анхны алхам чинь сайхан бэлэг, магтаалын үгс байх ёстой. Тэрээр дурлалт хүндээ маш их шаардангуй ханддаг бөгөөд бараг буулт хийдэггүй. Түүнтэй зохимжгүй харьцахыг үл тэвчинэ. Дурлал түүний хувьд – цэвэр тархины үйл ажилгаатай холбоотой ба сэтгэл зүрх бараг хамаардаггүй гэж хэлж болно. Дурлалаас болж шаналах, нулимс унагах болбол энэ хүн нь та байх болно доо .Хамгийн ядуу Арслан ч гэрээ тохилог байлгах өөртөө гоёл авах мөнгийг олж чадна. Ядуу зүдүү байдал түүнийг сэтгэлийн дарамтанд оруулдаг. Тэр оюуны чадвартай, хурц ухаантай бөгөөд магтаалд дуртай. Түүнийг 4 хананы дунд хорьж болохгүй. Тэрээр хоригдох ч үгүй.Арслан-эмэгтэй эр нөхрөөсөө анхаарал халамж байнга шаарддаг бөгөөд 2-р дүрд тоглохыг хүсдэггүй. Ихэнх тохиолдолд хувиа боддог. Эр нөхрөө жолоодох хүслээ хазаарлан барих хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй. Гэхдээ тэд эр нөхөртөө үнэнч.Тэд гадаад үзэмжиндээ байнга анхаарал тавьдаг. Аливаа юманд маш хариуцлагатай. Арслан-эмэгтэй өгөөмөр, сэтгэлийн тэнхээтэй, худал хуурмаг юмыг үзэн яддаг. Төгс сайн гэрийн эзэгтэй. Хүүхдээ хайраар хэзээч дутаадаггүй ба тэдний сул талыг анзаардаггүй.Арслан-эмэгтэй танд үнэнч гэргий байж чадна. Гэхдээ зөвхөн та түүнд үнэнч байсан тохиолдолд шүү дээ.
Гэр бүл болвол төгс таарах: жинлүүр, хамтатгах, нум
Таарамжтай: матар, хилэнц, охин
Огт таарахгүй: үхэр, хумх
Арслан бол төрөхөөсөө л хаанчлахаар заяагдсан нэгэн. Түүний эрхэлдэг албан тушаал нь хязгаарлагдмал байлаа ч тэрээр өөрийгөө бусдаар хэрхэн хүрээлүүлэх, хэрхэн хариуцлагатай шийдвэр гаргах талаараа нэгд нэгэнгүй мэдэж байдаг. Тэрээр төрөхөөсөө л маш туршлагатай байдаг нь гайхмаар. Арслангийн ордны бүсгүй хэзээ ч мөрөөдлийн хийсвэр төсөл боловсруулж түүндээ цагаа үрэхгүй. Тэрээр зөвхөн ашигтай, боломжтой, бодитой зүйлд л өөрийгөө дайчилдаг. Энэ чанарууд нь арслангийн ордныхныг хамгийн хүчирхэг ажилтан, албан хаагч болгоод зогсохгүй тэргүүн эгнээний удирдагчийн албан тушаалд хөтөлдөг. Тэрээр зөвхөн ажлаа хийгээд зогсохгүй тойрон хүрээлэгчдэдээ ч туршлага, амжилтын замналаасаа хуваалцахаас цааргалдаггүй. Ийм л учраас энэ ордны бүсгүйчүүдийн дундаас нэртэй улстөрч, эмч, багш, жүжигчин, найруулагч, хуульч, өмгөөлөгч, зохиолч төрөн гардаг билээ.
/VIII.24-IX22/
Нөхрөө бараг шүүмжлэхгүй, өмөөрөх маягтай.Охин – эмэгтэйчүүд өөрийнхөө эрх чөлөө болон сэтгэл татсан байдлаа их хайрлаж, үнэлдэг тул хүүхэдтэй болохыг нэг их хүсдэггүй. Жирэмслэлт түүний гоо үзэмжийг үгүй хийнэ гэж боддог. Тэр гадаад төрхөндөө үргэлж санаа тавьдаггүй, классик загвараар хувцаслахыг эрхэмлэдэг. Костюм нь ямар ч илүү зүйлгүйгээр энгийн, биед яг таарсан байх ёстой гэж үздэг. Ихэвчлэн хуучинсаг үзэлтэй. Илүү гоёмсог, өвөрмөц харагдахад нь түүнд эрх чөлөө, уран сэтгэмж, зориг дутагддаг. Шинэ хувцас худалдан авах нь ховор. Хувцасаа хуучиртал нь өмсөхийг илүү эрхэмлэдэг. Саарал, уйтгартай харагдах нь элбэг.
Төгс бүрэн таарах: арслан
Таарамжтай: охин, загас, хумх
Огт таарамжгүй: үхэр, хилэнц, жинлүүр, хонь
Шургуу хичээнгүй охины ордныхон ажил олгогчийнхоо хувьд хамгийн чухал ажилтан нь байдаг. Тэрээр зөвхөн сайн ажилтан байгаад зогсохгүй шударга, эрүүл саруулаар дүгнэж цэгнэх чадвартай гоц нэгэн. Хэрэв та төгс санаагаа хэрэгжүүлж хамгийн чухал үр дүнг хүлээж байгаа бол танд охины ордныхноос илүү гарах мэргэжилтэн олдохгүй. Гэвч энэ ордныхон зөвхөн албан тушаал харж шургуу зүтгэдэггүй. Учир нь тэдний төрөхөөс л энэ чанар нь цусанд нь шингээстэй байдаг. Энэ чанарынхаа ачаар охины ордны бүсгүйчүүдтйн дундаас ажил мэргэжлээрээ манлайлсан нягтлан бодогч, хэвлэл мэдээллийн ажилтан, үйлчилгээний ажилтан, шинжлэх ухаан, анагаахын салбарын тэргүүлэгчид, менежерүүд, банкирууд төрөн гардаг юм.
Төгс бүрэн таарах: арслан, хумх, нум
Таарамжтай: үхэр, матар, мэлхий
Огт таарамжгүй: загас, хонь
Нягт нямбай жинлүүрийнхэн ажлын байрандаа алдаа гаргах нь юу л бол. Ийм ч учраас тэд хүчирхэг хамт олноор өөрийгөө хүрээлүүлж чаддаг нэгэн. Тэдний нягт нямбай байдал нь бизнес дэх оролцоогоо тэнцвэртэй, жигд үргэлжлүүлэхэд нь завшаан болдог байна. Тэд маш идэвхтэй, тэдний ажил хэзээ ч замбараагүй байдаггүй. Жинлүүрийн ордны бүсгүйчүүд энэ чанараараа сайн дипломатч, хэвлэл мэдээллийн ажилтан, эрүүл мэнд, шударга ёсыг сахин хамгаалагч, сайн улстөрч болдог байна.
/X.23-XII.21/
Төгс бүрэн таарах: матар, загас, мэлхий, охин
Таарамжтай: жинлүүр
Огт таарамжгүй: хумх, хонь, арслан, нум
Хилэнцийн ордныхон бол ялахаар төрсөн хүмүүс. Тэдний зорилго нь итгэл дээр тодорч, хариуцлагатай, тууштай байдлаараа бүхнийг ялан дийлдэг. Тэдний хүрсэн оргил бүхэн нь тэдний хүсэл байдаг. Хилэнцийн ордны эмэгтэй зорилгодоо шуурхай зүтгэж, замдаа таарсан саад бэрхшээлд бууж өгдөггүй. Түүний хүчирхэг оюун ухаан, зөн билэг, төгс хөгжсөн дасан зохицох чадвар нь ямар ч хаалгыг нээх түлхүүр нь болдог байна. Хилэнцийнхний энэхүү авъяас сонгож авсан ямар ч мэргэжилд нь нүдээ олж байдаг. Тэд жинхэнэ лидер, бүх зүйлд хариуцлагатай нэгэн байж чадна. Хилэнцийн эмэгтэйчүүдийн дундаас гүн ухаантан, сэтгүүлч, сэтгэл судлаач, сэтгэл судлалын эмч, зохиолч, мэс засалч, судлаач, мөрдөгч төрдөг байна.
/XI.22-XII.21/
Төгс бүрэн таарах: загас, хамтатгах, охин, хумх, арсланТаарах: матар, хилэнцОгт таарамжгүй: хонь, мэлхийНумын ордныхон хөнгөн, яг л салхи шиг. Энэ байдал нь ажилд нь давуу тал бас сул тал ч болдог. Тэрээр үүсээд байгаа саад бэрхшээл болоод дарамт шахалтыг таньж чаддаггүй. Түүний хувь хүний эрх чөлөөг хязгаарласан ажил үүрэг гарч ирэхэд ч түүнээс өөрийгөө чөлөөлөхөд түүнд хэцүү байдаг. Түүнчлэн түүний удирдлага түүнд ямар урхи занга тавьсныг ч тэрээр таньж мэдэж чаддаггүй. Энэ чанарууд нь нумынхны амжилт болоод ахиц дэвшилд төдийлөн сайн нөлөө авчирдаггүй. Гэвч ингээд бүх юм дуусчихгүй шүү. Тэдэнд өөрийн гэсэн авъяас билэг бий. Урам зоригтой, чин сэтгэлээсээ ажилдаа ханддаг, шударга шулуун зан чанар нь түүнийг чухал мэргэжилтэн болгодог. Нумын ордны бүсгүйчүүд харилцаа холбоо, яриа хэлэлцээ тэр ч бүү хэл эрсдэл ихтэй салбарт ч ажиллахаас цааргалдаггүй. Энэ ордныхны дундаас худалдааны төлөөлөгч, сурталчилгааны мэргэжилтэн, тамирчин, жүжигчин, өндрийн нислэгийн үзүүлбэр хийдэг нисэгч, сэтгүүлч төрөн гардаг.
/XII.22-I.20/
Төгс сайн таарах: охин, үхэр, хилэнц, загасТаарамжтай: мэлхий, жинлүүрОгт таарахгүй: хонь, хумх, арсланЭнэ ордныхон хамгийн шилдэг ажилтан, албан хаагчдын нэг байдаг. Тэр амбийцтай, зорилготой, ажилдаа дуртай, хүчирхэг. Эдгээрт лидерт байх ёстой шинжүүд тэр чигтээ багтжээ. Удаанаар урагшилдаг ч тэрээр оргилд хүрнэ гэдэгтээ итгэлтээ байдаг, тэгээд ч түүний зөв байдаг. Энэ олон давуу талынхаа үрээр тэрээр гүн ухаантан, багш, эмч, инженер, менежер, үнэт эдлэлийн худалдаачин, судлаач ч болж чадна.
/I.21-II.19/
Төгс таарах: хонь, нумТаарамжтай: хамтатгах, мэлхий, охинОгт таарамжгүй: хилэнц, үхэр, арслан, матарБумбын ордныхон бол суутнууд. Тэдний гайхамшигтай чанарууд нь ажил мэргэжилд нь нөлөөлдөг. Тэдний суут ухааныг үл тооцвол амжилтад хүрэх зам нь бартаа ихтэй. Ийм нөхцөлд тэрээр шинэ санаагаа захиралдаа ойлгуулж, таниулна гэдэг бүр ч бэрх. Эрх чөлөөнд дэндүү хайртай бумбынхан өдөр бүрийн ажилд нь нягт нямбай байдал болоод хичээнгүй байдал чухал гэдгийг хайхардаггүй. Учир нь тэдний хэв маяг бол зөгнөлт төсөөлөл бөгөөд үүнийг мэдээж ажил хэрэг болгох амаргүй шүү дээ. Харин түүнд эрх чөлөөг нь хязгааргүйгээр гаргаж өгч чадвал тэд ажилдаа амжилт гаргана. Ингэснээр түүнээс хүрч боломжгүй төгс амжилтыг хүлээх л үлдэнэ. Энэ нь ч бодитой үр дүнгээ үзүүлдэг. Ийм болохоор бумбынхны дотроос “чөлөөт” хэмээх шошгыг энгэртээ наасан худалдааны зохион байгуулагч, зохиолч, сэтгүүлч, сурталчилгааны мэргэжилтэн төрдөг.
/II.20-III.20/
Загас эмэгтэй эр хүнийг дарах, дарлахыг бараг хичээдэггүй бөгөөд тэднээс илүү гарахыг огт хүсдэггүй. Харин түүнд зөвхөн хайр энхрийлэл хэрэгтэй. Ийм учраас энэ ордын эмэгтэйчүүд эрт нөхөрт гардаг. Тэрээр эр хүнийг ертөнцийг эргүүлнэ гэж боддог бөгөөд энэхүү итгэл нь эрчүүдэд нөлөөлж тэд өөрсдийгөө хүчирхэг гигант мэт сэтгэдэг.Загас ая тухтай, тайван эмэгтэй юм. Тэр гайхалтай эмэгтэйлэг. Эрчүүд түүн рүү татагддаг. Учир нь тэд таныг хэзээч юунд ч буруутгахгүй. Танийг түлхэж хурдан дээшлэхийг шаардахгүй. Гэвч нөхөрт гарсаны дараа өөрийн шаардлагаа тавих болно. Ихэнхдээ шоолонгуй хорон үгтэй байж чадна.Загас- эмэгтэй ямар ч хэцүү байдлаас хөнгөхөн гарч чаддаг билээ.Энэ эмэгтэй хэр хэмжээндээ таарсан чадалтай бөгөөд харин гадна талдаа сул дорой мэт харагддаг. Загас эмэгтэй ихээхэн бялдууч зантайг мартаж болохгүй. Тэрээр байнга бодлогоширсон байдалтай байдаг.Санхүү эдийн засгийн талаар мэдлэг муутай боловч гэр орноо сайхан авч явдаг ба төлбөр тооцоог цагт нь хийдэг. Сүүлийн үеийн загвар мода түүний санааг нэг их зовоодоггүй бөгөөд хувцасыг шилж сонгохдоо хайнгадуу ханддаг.Тэр эргэн тойрныхонтойгоо үргэлж найрсаг харьцаатай. Түүнд ганцхан дайсан бий. Энэ хүн бол ирээдүйн нөхрөө олох үед Загас эмэгтэйн хаясан эр хүн болой. Тэр маш уян нялуун, хэрэв түүнийг гомдоовол тэр асгартал уйлах бөгөөд гэмгүй эмэгтэйг сүйтгэлээ гэж та өрийгөө зэмлэх болно. Хааяа тэрээр энэ харгис ертөнцөд төрөх ёсгүй гэж бодоод сэтгэл санааны хүнд дарамтанд ордог. Ийм үед та түүнийг дэмжиж, магтаж цэцэг өгөөрөй.Загас эхнэр бүх юманд зөвхөн нөхөртөө найддаг бөгөөд нөхрөө захирч зандардаггүй. Эр нөхөр түүний хувьд амьдралын түшиг тулгуур мөн. Нөхрийн аз жаргал тайван байдал бүхнээс эрхэм. Загас эмэгтэйн хувьд хамгийн хэцүү нь өөрийн айдас эргэлзээг даван туулах явдал. Тэр өөрийгөө бусдад саад болно гэж айдаг гэтэл энэ тухай хэний ч санаанд ороогүй байдаг. Эмзэг халимхай зангаа эрх чөлөөт эмэгтэйн дүртэй багны дор нуухыг оролдоно. Энэ нь бүдүүлэг муухай хүмүүсээс зүрх сэтгэлээ хамгаалах гэсэн сулхан арга юм. Загас-эмэгтэйд бусад бүх ордын эмэгтэйчүүдээс илүү их найдвартай түшиг тулгуур хэрэгтэй.Тэр зүрхээ таньд болон үр хүүхдэдээ өгөхөөс буцахгүй. Хүүхдэд бүх юмыг зөвшөөрдөг бөгөөд ийм байх нь тэдэнд муу нөлөөтэй гэдгийг ойлгодоггүй.Түүний төрсөн өдрийг бүү мартаарай. Загас эмэгтэйн дунд мөн цөөнгүй үрэн таран хийгч нар байдаг. Загас эмэгтэй ямар ч үед 100% эмэгтэй хэвээр үлддэг.
Загасны орд: Энэ ордны эмэгтэй жүжигчин, зураач, зохиолч мэргэжлийг гол төлөв сонгох ба зохиомжийн мөрөөдөл, итгэлийн ертөнцөд амьдардаг. Мөрөөдсөн хүнтэйгээ уулзаж учрах, дурлалын тоглоом тоглох дуртай. Ямар нэгэн гайхамшигтай учралыг тэсгэлгүй хүлээдэг. Энэ ордны эмэгтэй дур тачаалаа хангах шалгуурт цаад хүнийхээ мөс чанарыг үнэлэх үнэлгээг онцгойлон авч үздэг. Нөхөртэй болсны дараа гэр бүлээс гадуур бэлгийн харьцаатай байх нь цөөнгүй.
Төгс бүрэн таарах: үхэр, мэлхий, матар, хилэнц, охин
Таарах: хамтатгах
Огт таарамжгүй: хонь, арслан
Загасны ордныхон маш авъяаслаг боловч хүссэн бүхэндээ хүрээд байж чаддаггүй. Тэдний хувьд амбийц, алдар нэр, мөнгө, хүч чадал хол сонсогддог. Харин тэд зүгээр л ярихыг илүүд үздэг. Ийм болохоор тэд амжилтын замаа олж харах, түүндээ ороход бэрхшээл саад мундахгүй. Хариуд нь тэд гэнэт хаана нэгтэйгээс хэн нэгэн гарч ирээд түүнд хэрэгтэй бүхнийг бий болгож өгнө гэж боддог. Хэрэв зохиолч ч юм уу эсвэл менежер хүн энэ ордод төрөөд авъяас билгээ мөнгөний зүг чиглүүлж чадвал мэдээж загаснууд тун хурдан баяжина. Тиймээс загаснуудын хувьд өөрийн зорилгоо хэрхэн тодорхойлох, урсгалыг хэрхэн сөрж сэлэхэд сурах нь чухал юм. Энэ тохиолдолд тэд хүссэн өндөрлөгтөө хүрэх болно. Эдгээрийг зохицуулж чадсан загаснуудын дундаас зураач, дуучин, хөгжимчин, гоо сайханч, стилист, урлагийн сургуулийн багш нар төрөн гарсан байдаг билээ.
1 comment
мэлхий ягд байхгүй бгн бол