Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс найзынхаа амь насыг санаатайгаар онц хэрцгийгээр хөнөөж, машиныхаа тээшинд нуусан этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо. Гэмт этгээд нь өнгөрсөн долдугаар сард БГД-ийн дөрөвдүгээр бичил хороололд өмнө нь нэг бус удаа хоригдож байсан Г болон Д нартай хамтран тус нутаг дэвсгэрт байдаг гэртээ архи ууж, маргалджээ. Сэжигтэн 30 настай М.Мөнхбат нь талийгаач Г-тэй шоронд сууж байснаа гайхуулахдаа нударга зөрүүлж, хүзүүг нь зүсэж гэмтээжээ.
Улмаар “Яасан үхдэггүй лалар вэ” гээд хүйтэн мэсээр цээжийг нь хэд хэдэн утаа гэмтээсэн төдийгүй цохисон байна. Тэрбээр хамт байсан М.Нарангэрэлийг “Хөнжилд боогоод нуу, энэ газрыг цэвэрлэ. Энэ хэргийн талаар хэн нэгэнд ярьсан байвал чамайг ч бас ална шүү” гэж сүрдүүлсэн аж. Ингээд талийгаачийн цогцосыг 70-20 УБВ дугаартай “Мерседес бенз” маркийн машиныхаа тээшинд нуусан байдаг.
Зуны халуунд удаан “нуугдсан” цогцос үнэр орсон тул хөршүүдэд мэдрэгдэн, хэргийг илрүүлэхэд тусалсан бөгөөд цагдаа нар сэжигтэн М-ийг СХД-ийн нутаг Баянхошуунаас илрүүлэн саатуулсан юм.
1 comment
kk manaid bvh nasaar n noridog yumuu