Энэ хүмүүс IT ертөнцийн талаар бүгдийг мэднэ. Тийм болохоор хүссэн бүх техникээ худалдан авч чадна. Гэвч тэдний хүүхдүүд үеийнхэнтэйгээ адилхан ухаалаг гар утас ашиглаж чадахгүй байна гэж гомдоллох нь элбэг. Тэд чухам юуны учир бусдын үр хүүхдэд шинийг санал болгодог хэрнээ өөрсдийнхөө хүүхдүүдэд гар утас бариулахгүй байна вэ?
Мэдээлэл технологийн мега бизнесээс гарч ирсэн хүмүүсийн хүүхэд ямар байдаг бол?
“Microsoft”-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтс
“Microsoft”-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтс гурван хүүхэдтэй. Бүх хүүхдэдээ 14 нас хүртлээ ухаалаг гар утас, планшет хэрэглэхийг хоригложээ. Гейтс мэдэгдэхдээ, хүүхдүүд нь хүссэн цахилгаан төхөөрөмжөө үеийнхэнтэйгээ адил эрт авахуулж чаддаггүй гэж гомдоллодог гэнэ. Харин эцэг эх нь энэ асуудал дээр уян хатан байдаггүй гэжээ. Ийнхүү Гейтсийн хүүхдүүд 14 нас хүрч, ухаалаг гар утастай болсны дараа гэрт үүнтэй холбоотой хэд хэдэн дүрэм гаргажээ.
-Түүнийг зөвхөн хичээлдээ болон найз нөхөдтэйгөө харилцахад ашиглана.
-Гар утсыг удаан хугацаагаар хэрэглэхгүй байх.
-Эцэг эх нь гар утасны хэрэглээг хязгаарлах эрхтэй.
Гейтсийн хүүхдүүд шинэ загварын “Apple” зэргийг нэхдэггүй, Windows-ийн планшетыг баяртайгаар ашигладаг гэнэ.
3D Robotics компанийг байгуулагч, дроныг бий болгогч Крис Андерсон
Крисийн хүүхдүүд ухаалаг гар утас, планшетны хэрэглээг багасгасан хатуу дүрэмд захирагддаг. Хүүхдүүд нь үеийнх нь хүүхдүүд ийм хатуу хориг хязгаарыг тэсвэрлэхгүй гэж гомдоллодог гэнэ.
Гэхдээ Андерсон өөрөө ярихдаа, хүүхдээ ийм техникээс хамааралтай болчих вий, амьдралд нь нөлөөлөх вий гэхээс эмээж хамгаалдаг гэнэ. Яагаад гэвэл интернэт орчинд үр хүүхдүүдийг нь маш их эротик мэдээлэл, хэн нэгнийг гутаан доромжилсон мэдээлэл хаана ч отож байдаг гэжээ.
“Twitter”-ийн ерөнхий захирал асан Дик Костоло
Дик хүүхдүүдийнхээ ухаалаг гар утасны хэрэглээг хязгаарлахгүй байхаар шийджээ. Гэхдээ эндээ газар зүйн хэм хэмжээг оруулсан байна. Костологийн хүүхдүүд гэртээ зөвхөн зочны өрөөнд л ухаалаг гар утас, планшетыг ашиглаж болно. Энэ нь тэднийг унтахдаа гар утас ашиглах боломжгүй, эсвэл хоолны үеэр хэрэглэх боломжгүй болгож байгаа ажээ.
IT-ийн бизнесийн хамгийн том түншүүдийн нэг “OutCast Agency”-ийн захирал Алекс Константинополь
Ухаалаг гар утасны тухай Алекс хамгийн хатуу ээж гэж хэлэхэд болно. Түүний бага хүү ажлын өдрүүдэд ийм техник ашиглах хориотой. Харин том хүүхдүүд нь өдөрт 30 минутаас илүү хэрэглэж болохгүй.
“Twitter”, “Pyra Labs” компанийг үүсгэн байгуулагч, Blogger веб сервисийн үйлчилгээ эрхлэгч Эван Уильямс
Эван, түүний гэргий Сара нар хоёр хүүтэй. Хөвгүүдийнх нь аль ч iPad-тай болж чадаагүй байна. Үүний оронд Уильямсын гэрт хэдэн зуун ном байдаг ажээ. Эдгээр ном нь хүүхдүүдийг хэрэгтэй мэдээллээ олж авах, чөлөөт цагаараа зугаацахад хангалттай гэж үздэг.
Apple, NeXT, Pixar компаниудыг үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч агсан Стив Жобс
Стив Жобсын гэр бүлийн бүх гишүүдийг хамгийн өндөр технологийн, шинэ загварын ухаалаг гар утсаар цэнэглэгдсэн байдаг гэж боддог байлаа. Гэтэл тийм биш ажээ. Жобс амьд ахуйдаа хүүхдүүддээ iPad хэрэглэхийг зөвшөөрдөггүй байсан гэсэн билээ. Тэрбээр хүүхдүүдээ амьд харилцаанд сургахыг хичээдэг байсан. Тиймээс орой болгон тэдний гэр бүл хамтдаа сууж, ярилцдаг байжээ.
Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ?
Эдгээр хүмүүсийн жишээг дагах эсэхийг зөвхөн та л шийднэ. Тэдний сонголт зөв байсан эсэхийг хүүхдүүд нь өсөж том болж, энэ ертөнцөд өөрийнхөө нэр төрийг гаргах үед л үнэлж болно. Гэхдээ эдгээр бизнес эрхлэгчид, зохион бүтээгчид цифрэн ертөнцийн талаар биднээс илүүг мэддэг гэдгийг мартаж болохгүй.
4 comments
2010 аад оны Монгол эцэг эхчүүдийн Бахархал нь ГАр утас компютер Оролцож сурсан хүүхдүүд нь байв. Түүнийг нь мэдлэг гэж бодон биширч байв. Брэнд гэсэн зүйлийг хэрэглэх бол амьдралын зорилго ,түүнтйэ бол бусадтай дуугарах шаардлаггүй Яг индианчууд мэт Сэтгэлгээтэй Хятад Орос хүмүүс хэзээ ч үгүй
mongoliin iheneh ezeg ehchyyd joohon uhaan muutai um chin,hyyhed baitugai oorsdooch archaagui hymyys, mongoliin niigem yamar baigaag harahad l hangalttai , aarhi uuh zugaalah bayarlahaas oor um hiideggui
энэ мессенжер ботоо арай өөр газар байрлуулж болдоггүй юм уу.
Би хүүдээ 17-н нас хүрсэн үед л гар уэас авч өглөө Гэхдээ шалтгаан нь арай өөр юм даа ангийнхан утастай байхад өдий хүртэл ухаан гаргаж аваа зүгээрээ зүгээр гэдэг үгийг л хүү минь хэлдэг