Сүхбаатар аймгийн нэгэн отрын адуучны туслах малчнаар ажиллаж байсан, Төв аймгийн харъяат М нь бусадтай бүлэглэн удаа дараа хулгай хийснийг илрүүлжээ.
Гэмт этгээд 2019 оны долдугаар сард бусдын гурван адуу, наймдугаар сард бусдын 15 адуу, есдүгээр сард бусдын 13 адуу, есдүгээр сард Мөнххаан сумаас хоёр мотоцикль зэргийг хулгайлж, бусдад 25 сая төгрөгийн хохирол учруулжээ. Эл хэргийг Мөнххаан сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчид илрүүлэн, шалгаж байна.
Тиймээс туслах малчин, уяачаараа сайн таньдаг, мэддэг хүнээ сонгон ажиллуулвал малын хулгайгаас, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломжтойг хуулийн байгууллагууд анхааруулж байна.