Улаанбаатар-Дарханы чиглэлд Мягмар гарагаас бусад өдрүүдэд рейлбус дахин аялж эхэллээ. Тодруулбал,
- №301 дугаартай рейлбус Улаанбаатар хотоос өглөөний 09:00 цагт хөдөлж Зүүнхараад 11:50 цагт, Баруунхараад 12:19 цагт зогсож, Дарханд 13:30 цагт очно.
- №302 дугаарын рейлбус Дарханаас 14:00 цагт хөдөлж, Баруунхараад 15:11 цагт, Зүүнхараад 15:55 цагт, Баянбууралд 17:11 цагт зогсож, Улаанбаатарт 19:00 цагт ирэх юм байна.
Рейлбусаар том хүн 14600 төгрөгөөр, зөөлөн суудлаар 16400 төгрөгөөр, хүүхэд 6400-7100 төгрөгөөр зорчих юм.