2019-11-09 14:371min00

Т.Амарзаяа Дэлхийн цомын тэмцээний аваргаар гурав дахь удаагаа тодорлоо

amarzaya t

“AWPC” холбооны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Благовешенск хотод зохион байгуулагдав.

Тэмцээнд Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын хүндийн өргөлт, хүчний бэлтгэлийн тамирчин, Монгол Улс болон ОХУ-ын олон улсын хэмжээний мастер, дэлхийн таван холбооны аварга, Ази тивийн хошой аварга, Монгол Улсын таван удаагийн аварга, ахлагч Т.Амарзаяа оролцсон юм. Тэрээр тэмцээний -110кг-ын жинд RAW хэрэглэлгүй пауэрлифтингийн төрөлд штангтай суулт 320 кг, штангтай хэвтээ шахалт 200 кг, штангтай газраас таталт 265 кг нийт 785 кг-ыг өргөж алтан медаль хүртэн бүх тамирчдын аварга буюу Абсолют цомын эзэн боллоо.

Ийнхүү Т.Амарзаяа гурав дахь удаагаа Дэлхийн цомын тэмцээний аваргаар тодорлоо.

Ахмад Н.ОТГОНТАМИР

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй