Гэрийн нөхцөлд арьсаа хэрхэн цайруулж өнгөлөг толигор өөгүй цэвэрхэн болгох вэ? Бүсгүй хүний арьс 25 наснаас эхлэн бага багаар үрчлээ сууж, толбо үүсч эхэлдэг.
Үрчлээ гэдэг бол эмэгтэйчүүд бидний арьс муудаж хөгширч байна гэсэн үг ч нэн даруй үрчлээний эсрэг арга хэрэглэвэл арьсаа залуу хэвээр нь авч үлдэх боломжтой. Унтахаас 3 цагийн өмнө үрчлээний эсрэг маскыг нүүрэндээ тавих нь хамгийн үр дүнтэй гэж үздэг. Учир нь унтах үеэр таны арьс амарч байх бөгөөд гоо сайхны тос, маскуудыг хүлээж авахдаа сайн байдаг аж.
Тэгвэл танд гуравхан орцтой ч гайхалтай үр дүнтэй маскыг танилцуулъя. Найрлагад нь оливын тос, сод, бүлээн ус орно.
Маск бэлтгэх арга: Нэг халбага сод дээр хоёр халбага оливын тос хийгээд сайтар хутгана. Үүний дараа нүүрэндээ түрхээд 5-7 минут массаж хийнэ. Эцэст нь бүлээн усаар зайлж угаана. Энэхүү маскыг хэрэглэснээр таны арьс сэргэж үүссэн үрчлээ, нөсөө толбо арилахаас гадна батганы соривыг бүдгэрүүлнэ.
Оливын тос нь найрлагадаа арьсыг чийгшүүлж, тайвшруулах, үрэвслийн эсрэг шинж чанар агуулдаг. Мөн үхэжсэн арьсыг гуужуулахад тустай.
Духны үрчлээг арилгах:
Өргөст хэмхээр арчих: Духан дээр чинь үрчлээ гарсан бол давсалсан өргөст хэмхээр маск тавина. Дараа нь голоос нь баруун тийш, дараа нь зүүн тийш арчаарай.
Өндөгний цагааныг түрхэх: Эхний удаа түрхээд хатахаар нь ахиад түрх. Гурав дахь удаагаа түрхсэний дараа бүлээн усаар угаана.
Уруул арчлах маск:
Цөцгийн тосыг бага зэрэг халаагаад дээр нь цайны халбаганы тал хэртэй какао нэмж сайтар хутгана. Минут орчим буцалгаад, дараа нь хөргөн уруул дээрээ түрхээд 30 минут байлгана. Ингээд бүлээн усаар угаана. Ургамлын тос, зөгийн бал, шинэ цөцгий түрхэж болно.
Уруулаа эрүүл өнгөтэй байлгахын тулд орой болгон сойзоороо массаж хийх хэрэгтэй. Ийм массажны дараа зөгийн бал түрхээрэй.