Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Хорт хавдар гэм нүглээс үүдэлтэй гэсэн Эрүүл мэндийн сайдыг иргэд нь шүүмжилжээ – updown.mn

Хорт хавдар гэм нүглээс үүдэлтэй гэсэн Эрүүл мэндийн сайдыг иргэд нь шүүмжилжээ

Энэтхэгийн Ассам мужийн Эрүүл мэндийн сайд шүүмжлэлд өртлөө. Тэрбээр хорт хавдар зэрэг аймшигт өвчнийг “гэм нүгэл үйлдсэнийхээ төлөө тухайн хүний авч буй шийтгэл” хэмээсэн нь маргаан дэгдээсэн байна.

“Times of India” сонинд бичсэнээр Химанта Бисва Сарма нэгэн үйл ажиллагааны үеэр үхлийн аюултай өвчнөөр өвдөж зовсон хүмүүс өөрсдийнхөө гэмт нүгэл, эсвэл эцэг эхийнхээ үйлдсэн гэмийг үүрч байгаа юм гэжээ.

Ингэхдээ тэрбээр Библиэс иш татсан байна. Сарма өвчнийг “бурхны шударга байдал”, “хэн ч зайлсхийж чадахгүй зүйл” гэжээ.

Түүний хэлж буйгаар өмнө хорт хавдраар өвчилсөн, эсвэл осолд орсон хүмүүс өөрсдөдөө болсон зүйлийг “бурхны шударга байдлын шинж” гэж ойлгох хэрэгтэй гэнэ.

Улстөрчийн хэлсэн энэ үг улс төрийн орчинд нэлээд шуугиан тарьж байна. Түүнд хавдрын өвчтөнүүд ч дургүйцлээ илэрхийлж байгаа бөгөөд нутгийн иргэд нь Сармаг хавдартай өвчтөнүүд, тэдний төрөл төрөгсдөд хүндээр тусч байна гэж үзжээ.

Харин одоо Эрүүл мэндийн сайн олон нийтийн өмнө уучлалт гуйхаас өөр аргагүй болж байна.

One thought on “Хорт хавдар гэм нүглээс үүдэлтэй гэсэн Эрүүл мэндийн сайдыг иргэд нь шүүмжилжээ

  1. ячячя 2017-11-24 14:29 at 14:29

    сайдын буруу биш ядуугийн сэтгэлтэй хүмүүсийн буруу

    Хариулах

ячячя-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн