Финлянд улсад шавжтай талх үйлдвэрлэж эхэлжээ. Тодруулбал, хатаасан хүрэлзгэнэтэй талх үйлдвэрлэж байгаа аж. Хүрэлзгэнийг хатааж, нунтаглаад талханд нэмнэ. Ойролцоогоор нэг талханд 70 хүрэлзгэнэ орох аж. Энэ нь нийт бэлэн бүтээгдэхүүний гурван хувь нь юм байна.
Шинэ бүтээгдэхүүн Финляндын нийслэлийн дэлгүүрийн лангуунуудаар өнөөдрөөс эхлэн худалдаалагдах юм байна. Нэг ийм талх дөрөв орчим еврогийн өртөгтэй гэнэ.