Манайд улсын чанартай 10, орон нутгийн 26, салбар агентлагуудынхыг оролцуулаад нийтдээ 50 орчим музей үйл ажиллагаа явуулдаг гэх албан бус тоо бий. Сүхбаатарын талбайн баруун талд байрлах Монголын Үндэсний музейг мэдэхгүй хүн гэж үгүй. Энд монголчуудын түүх соёл, ахуй амьдрал, шинжлэх ухаан, зан заншил гээд Их Эзэн Чингис хааны эзэнт гүрний үеэс 1990-ээд оны ардчилсан хувьсгал хүртэлх олон гайхалтай ховор нандин үзмэрүүд бий. Тус музей нь 60000 гаруй үзмэртэй бөгөөд 10 мянган хүнд үйлчлэх боломжтой.
Сүүлийн үед жуулчид гэлтгүй манайд музей үзэгчдийн тоо нэмэгдэх болсон. Тиймээс ч дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хамгийн ачаалалтай байдаг аж. Өнөөдөр манайд хамгийн томд тооцогдох Үндэсний музейн дотоод үйл ажиллагаатай танилцах боломж олдов. Тус музей нь сан хөмрөг, маркетинг, боловсролын ажил гэсэн гурван үндсэн алба, хоёр төв, 60 ажилтан, арван танхимаас бүрддэг байна.
Музейн гол зүрх нь болсон “Сан хөмрөг”-т бүх үзмэрүүдийн аюулгүй байдал, хадгалалт, хамгаалалт, чанарыг хариуцдаг байна. Энд шинэ бүртгэгдсэн олдворуудыг ариутгалд оруулдаг төдийгүй зөвхөн тус хэлтэсийн ажилчид ордог аж. Мөн өрөө тус бүрийг хянасан хяналтын камертай. Хэдийгээр монголдоо хамгийн том музейд тооцогддог боловч багтаамж, зай талбай хүрэлцэхгүй, хөрөнгө санхүүжилт муу гэх мэт олон асуудал тулгамдаж байгааг тус байгууллагын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтэсийн дарга Н.Будбаяр хэлж байв. Гэсэн хэдий ч энэ жил нийт 11 үзэсгэлэн дэлгэж төсөвст 238 сая төгрөг төвлөрүүлэхээс бид одоогийн байдлаар 496 сая төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн гэдгийн музейн захирал Д.Сүхбаатар онцолсон. Ингээд Үндэсний музейд зочилсон фотог хүргэе.
Био шавьжнуудыг хөлдөөж устгах зориулалттай хөргөгч
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны өмсөж байсан хувцас
С.Зориг агсны ширээн дээр эдлэж хэрэглэж байсан эд зүйлс
Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар
2 comments
Зурган дунд юун хөлдөөгчний зураг байна вэ?
Эдгээр хөлдөөгч бол үзмэрийг ариутгаж, шавьж устгал хийдэг Япон улсаас ирсэн төхөөрөмжүүд юм