АНУ-ын шигшээ багийн эмч асан Ларри Нассар долоон өөр охинд бэлгийн дарамт үзүүлсэн буруугаа хүлээлээ. Тэдний олонх нь мэргэжлийн тамирчин охид аж. Энэ талаар “The News York Times” сонин мэдээллээ.
Өдгөө түр хоригдож буй Нассару дор хаяж 25 жилийн ял авах магадлалтай байна.
Гимнастикийн шигшээ багийн эмчийн эсрэг 130 гаруй охин өргөдөл гаргасан байна. Тэдний дунд Олимпийн аварга Эли Рэйзман, Маккайла Марони, Гэбби Дуглас зэрэг алдартнууд ч байгаа гэнэ. Нассарт 2018 оны 01 дүгээр сарын 12-нд шүүхээс ял оноох юм байна.