Энэтхэг улсад эмэгтэй боксчдын залуучуудын ДАШТ энэ сарын 19-26-нд болж байна. Дэлхийн 38 орны 186 боксчин оролцож буй тус тэмцээнд шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлага дор манай зургаан тамирчин тулалдсанаас 57 кг-ын жинд 2015 оны өсвөр үеийнхний ДАШТ-ий хүрэл медальт М.Намуун хүрэл медалийн болзол хангалаа.
Харин түүнтэй хамт орсон Б.Мөнгөнсаран, Б.Хонгорзул нар медаль хүртэж чадсангүй. М.Намуун маргааш мөнгөн медалийн төлөө тулалдах юм.