АНУ-ын Хууль зүйн яам Харвардад элсэхэд үндэстнээр нь ялгаварлан гадуурхдаг гэх хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ. Энэ тухай “The Wall Street Journal”-д бичсэн байна.
Энэ тухай анх “Шударга элсэлтийг дэмжигч оюутнууд” ашгийн төлөө бус байгууллага мэдээлжээ. Оюутны хөдөлгөөнийхөн ч сургуулийнхаа эсрэг шүүхэд гомдол гаргахад бэлэн болоод байна. Тэдний мэдэгдсэнээр Харвардын их сургууль ази төрхтэй элсэгчдийг аль болох авахгүйг хичээдэг гэнэ.
Сүүлд нь Хууль зүйн яам тус их сургуулиас шаардлагатай бичиг баримтын жагсаалтаа гаргаж өгөх, ялгаварлан гадуурхдаг байж болзошгүй үзэгдлийг зогсоохыг шаарджээ. Ингэхдээ Америкийн их сургуулийн өмгөөлөгчид шаардлагатай бичиг баримтаа гаргаж өгөх хугацааг аль хэдийн хэтрүүлсэн гэжээ.
Хэрвээ Харвард энэхүү мэдээллийг няцааж чадахгүй, буруутай болох нь батлагдвал төсвийн санхүүжилтээсээ хасагдах эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна. Учир нь АНУ-ын хуулиар төсвийн мөнгө авдаг байгууллагууд арьс өнгө, үндэстний шинжээр нь ялгаварлан гадуурхах эрхгүй байдаг ажээ.
6 comments
ӨӨ ХАРВАРД ЧИНЬ ХӨГИЙН СУРГУУЛЬ ЮМ БАЙНА. СУРАХАА БОЛИХООС…
1000 сонсохоор 1 үз гэдэг биздээ.
Нөгөө Жек Ма ч орж чадаагүй гээ биз дээ , тэгэхээр үнэн байх магадлалтай
fucking american cants bastard school
Za daa nadad yu ch medegdeegui. Suraad l tugsux gej bn. Xudlaa bas tsuurax yum aa …
Тэгвэл how to study in Harvard?