Зөв хооллолт гэдэг зүйл сүүлийн үед хүмүүсийн санааг ихэд зовоох болжээ. Энэ нь ч сайн хэрэг. Тэгээд ч хоол хүнс бидний эрүүл мэнд, сэтгэл санаа гээд бараг бүх зүйлд нөлөөлдөг шүү дээ. Тиймээс ч бид аль болох зөв газраас чанартай, сайн бүтээгдэхүүн авахыг илүүд үзжээ.
Тухайлбал, өндгийг авч үзье. Ашигтай, эрүүл мэндэд хэрэгтэй бүтээгдэхүүн бол яах аргагүй мөн. Гэхдээ дэлгүүрээс авсан үйлдвэрийн өндөг, айлын тахианы өндөг хоёрын хооронд их ялгаа бий. Тэр тусмаа нутгийн фермерүүдийн үржүүлсэн тахианы өндөг амт чанараараа ч, эрүүл мэнд талаасаа ч хавьгүй илүү байдаг.
Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлая.
Фермерээс шууд авсан болон зах дээр, супермаркетад зарагдаж буй гурван төрлийн өндгийг авч үзье.
Эхнийх буюу нутгийн иргэдийн тахианы өндгийг хайруулын тавганд хагалахад бүрэн гоожно. Шар нь улбардуу өнгөтэй байна.
Харин үр тариагаар хооллосон, газар дээгүүр чөлөөтэй гүйсэн тахианы өндөг гэгдэх зах дээрх өндгийг хагалбал нэг иймэрхүү.
Тэгвэл супермаркетаас авсан өндгийг хагалахад ийм байна.
Та өндөгний шарын өнгийг анзаар даа. Фермерийн тахианы өндөг тод улбар шар өнгөтэй байхад нөгөө хоёр нь илүү цайвар шаргал байгаа биз.
Улбар шар өнгөтэй шартай байна гэдэг нь тахианы хоол хүнсэнд ксантофилл, Омега-3 тосны хүчил байна гэсэн үг. Энэ нь тахиа сайн хооллодог байжээ гэсэн үг. Ийм өндөг А, D, E аминдэм болон бета-каротин, Омега-3 хүчлийн өндөр агууламжтай гэсэн үг.
Харин шаргалдуу өнгөтэй өндөгний эдгээр ашигтай нэгдлүүд бага байдаг аж.
2 comments
tegexeer gertee tejeesen taxianii bish xarin fermeriin ondognvvd sain tedniig l av gej bna uu ene bol bas neg martketing uu ondogoo zxaraxiin tuld busdiig vgvisgedeg bolioch ta nar
90-ээд оноос өмнө өндгийг сортолж стандартад тэнцэхгүй жижгийг нь худалдаанд гаргадаггүй байсан.Гэтэл одоо залуу тахианы ямар ч билээ нэр зүүгээд хааяа дэлгүүрт зарж байх юм.Хуураад байгаа бололтой,адилхан тэжээл идэж буйгаас хойш илүү шим тэжээлтэй байх нь юу л бол.Дээрээс нь мэргэжлийн хяналтын байцаагчид гуанз,цайны газрыг эргүүлдэж байхаар шувууны аж ахуйнуудыг өндгөө угааж цэвэрлэж нийлүүлж байхыг дахин дахин шаардмаар.Гай нь таарвал өндөгний гадна бохирдол маш аюултай өвчин хордлого үүсгэдэг гэсэн бишүү.