Мэдээллийн “YourNewsWire” сайт Холливудын нэрт жүжигчин Киану Ривзтэй холбоотой материал цацжээ. Уг нийтлэлд түүнийг Миланд аялах үеэрээ кайф авахын тулд нярай хүүхдийн цус уудаг болохоо хүлээсэн, түүнчлэн үүнд цехийн хамтрагчаа буруутгасан тухай мэдээлжээ.

Ривзийг хүүхдийн цус уудаг тухай цуу яриа “Facebook”-ээр ч агшин зуур тархсан байна. Энэхүү мэдээллийг богино хугацааны дотор 26 мянга гаруй хүн үзжээ. Зарим нь бүр “Би үүнийг мэдэж байсан юм. Бас л миний нээлт байна. Огт гайхахгүй байна” гэж хүртэл бичжээ.

Энэхүү мэдээллийн үнэн мөнийг шалгахаар мэдээллийн бодит үнэнээр мэргэшсэн “Politifact” сайт судалгаа хийсэн байна. Тэд “YourNewsWire”-ийн материалд гарсан Ривзийн үгийг хууль сахиулах байгууллага ч, нэр хүндтэй хэвлэл мэдээллүүд ч батлаагүй гэжээ.

Жүжигчин Киану Ривзийн хувьд үнэхээр Миланд очиж байсан боловч нэг ч сэтгүүлчид ярилцлага өгөөгүй гэнэ. Үүнээс гадна хүүхдийн цус уудаг гэсэн түүний үгийг зөвхөн “YourNewsWire”-ээс л олох боломжтой аж.

By updown

5 thoughts on “Киану Ривз кайф авахын тулд хүүхдийн цус уудаг гэв үү?”
  1. Ер нь бол холливудын зарим хөгширдөггүй нөхдүүд хүүхдийн цус уудаг бж магадгү шүү. Гарчгаас харахад киану тэр нөхдүүдийг хүүхдийн цус уудаг гэж мэдэгдсэн шиг бн.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн