Америкийн Мэрилэнд мужид нүцгэн модель зурмал хувцастайгаар худалдааны төвөөр хэсч, зөрж өнгөрсөн хүмүүс түүнийг анзаарах эсэхийг ажиглажээ.

Бодиарт зураач Жен Сейдел бичлэгийг нь хийж, Instagram хуудсандаа тавьсан байна. Сейдел модель Мария Лучиоттигийн бие дээр уранхай бариу өмд, хар майк дүрслэн зуржээ. Харин гутал, малгай нь жинхэнэ байлаа. Үүнээс гадна Мария хөхөө хааж, ороолт зүүсэн байна.

Түүнтэй худалдааны төвд тааралдсан ихэнх хүн юу ч анзаараагүй байна. Харин зарим хүн нэг л биш байгааг нь анзаарчээ. Бүсгүйг хувцасгүй болохыг мэдсэн худалдагч нар инээлдэж, түүнтэй хамт зургаа авахуулсан байна.

2014 онд Нью-Йоркийн иргэд ч гудамжаар бүсэлхийнээсээ доош нүцгэлсэн залуу бүсгүйг анзаараагүй юм.

 

By updown

2 thoughts on “Нүцгэн модель зурмал хувцастай дэлгүүр хэсчээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн