‘Exclusive’ компанийн захирал Г.Майцэцэг МАН-ын даргад өрсөлдөх өргөдлөө өгсөн ч түүнд мандат олгоогүй тул Их хуралд оролцож чадаагүй . Тус намын зүгээс Г.Майцэцэгийг намын даргад нэр дэвшүүлэхээс татгалзсан хариу өгчээ.
Тэрбээр 2010 онд тус намын гишүүнээр элссэн бөгөөд Баянгол дүүргийн 20-р хорооны 121 дүгээр үүрт харьяалагддаг хэмээн мэдэгдэн, намын даргад нэрээ дэвшүүлсэн. Харин МАН-аас өгсөн хариуд Г.Майцэцэгийг 121 дүгээрт харьяалагддаг нь тогтоогдохгүй байгаа учир МАН-ын даргад нэрээ дэвшүүлэх эрх үүсэхгүй байна гэжээ. Албан бичигт дурдсанаар “Танаас 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн Монгол Ардын Намын даргад өрсөлдөх тухай хүсэлтийг хүлээн авч судлан үзлээ. Монгол Ардын Намын дүрмийн 4.1.2 дахь хэсэгт намын удирдах байгууллагад нэр дэвшүүлэх, өөрийн нэрийг дэвшүүлэх, сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдаг. Та Баянгол дүүргийн Монгол Ардын Намын 121 дүгээрт харьяалагддаг намын гишүүн гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул Монгол Ардын Намын даргад өрсөлдөх эрх үүсэхгүй байгааг үүгээр мэдэгдье” гэсэн байна.
4 comments
ene odoo uuriguu hen gj bodood bgan, tatgalzah ni bitgii hel buur huuguud gargah estoi bhgui yu
sain medehguil yum
мэдрэл муутай тэнэг авгай хэний утсан хүүхэлдэй болсон бол доо ийм тэнэг авгай нарыг улс төрөөс хол байлгах хэрэгтэй
худалч зальтай хүүхэн бондоос авсан мөнгөө бушуу өг,албан тушаалд очвол өрөө цайруулна гэж бодоо юу чи.