Киргизстаны зураач, уран бүтээлч Азамат Жаналиев нь түүхэн болон, орчин үеийн дэлхийн гарамгай удирдагч нарын хөргийг өвөрмөц аргаар бүтээдгээрээ алдартай. Тэрбээр хадаас хадаж хооронд нь утас татан холбон сүлжиж ажилладаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хөргийг урлаж, өөрт нь бэлэглэсэн билээ.

Жаналиев “Би Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан. Тэр миний хийсэн хөргийг гайхаж, сонирхож, баярлаж хүлээн авсан. Би хоёр орны харилцаа найрсаг байгаасай гэж мөрөөдөн энэхүү бүтээлээ бэлэглэсэн. Энэ бүтээлийг би долоо хоногийн хугацаанд хийсэн юм” хэмээн ярьжээ.

Х.Баттулга энэхүү өвөрмөц хөргийн хариуд зураач залууд дайчны хүрэл хөшөө бэлэглэж, түүнчлэн өөрийнхөө гарын үсэгтэй Монголын дээд амжилтын номыг гардуулсан байна.

Азамат Жаналиев өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины багын хөргөөс гадна Саякбай Каралев, Ахмад Кадыров, I Петр хаан, Чингис Айтматов зэрэг олон хүний хөргийг стринг арт стилиэр урласан юм.

 

 

By updown

One thought on “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын стринг-арт хөрөг”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн