Монголчууд үндэс угсаагүй, төргүй, соёлгүй зэрлэгүүд үү?

Сүүлийн үед философич, доктор, нийтлэлч, гэгээрүүлэгч гэх мэт гоё цол зэрэгтэй хүмүүс монгол үндэстний үнэт зүйл, түүх, угсаа гарвал, улс орны бүрэн эрхт байдлыг үгүйсгэсэн, дайрсан үзэл суртлын шинжтэй ярилцлага өгч, түүнийг нь хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхтэй тарааж эхэллээ.

Энэ оны хавар “философич”, доктор С.Молор-Эрдэнэ гэгч Чингис хааны үед Монголд төр байгаагүй, хэрэв байсан бол тэр нь өнөөгийн Хятадын нутагт байсан байх хэмээн оюутнуудад лекц уншиж буй бичлэг таржээ. Үүнд монголчууд дургүйцэж, С.Молор-Эрдэнийг нийгмийн сүлжээгээр шүүмжилж, сүрдүүлсэн. Гэтэл түүний лекцийн дараа “Өдрийн сонин” түүнээс ярилцлага авч, “Чингис хаан эх орондоо юу ч бүтээгээгүй” гарчигтай ярилцлагыг тэргүүн нүүрэндээ нийтэлж байв. Тус сонины 2017 оны 5 дугаар сарын 17-ны дугаарт нийтлэгдсэн тэрхүү ярилцлагадаа С.Молор-Эрдэнэ:

“2500 жилийн өмнө Хятадад төр үүссэн. Хятад улс бол төртэй, байшинтай, сайдтай, албатуудтай байсан. Тэндээ бүр төвлөрч амьдардаг байсан. Харин манайд тийм зүйл байгаагүй. Чингисийн үед төр байгаагүй. Тэр ч байтугай хот ч байгаагүй. Хэнд төр хэрэгтэй юм. Хот газарт л төр хэрэгтэй. Хөдөөд төр хэрэггүй, яагаад гэвэл тэнд нийгмийн амьдрал байхгүй” гэж хэлжээ.

Гэхдээ энэ мэт агуулгатай юм ярьдаг хүн нь ганц С.Молор-Эрдэнэ биш ажээ. Энэ оны эхээр соёлын антропологийн доктор бөгөөд “Монгол телевиз”-ийн хөтлөгч хийж байсан Дуламын Бум-Очир 2017 оны 2 дугаар сарын 22-нд тэрээр ikon.mn сайтад ярилцлага өгөхдөө монголчуудын угсаа гарвалын талаар ингэж ярьжээ:

“Хүмүүсийн зарим нь аман баримтад, нөгөө хэсэг нь түүхэн баримтад итгэдэг байж ч болно. Тиймээс, Монголчуудын угсаа гарлыг шууд “ийм” гээд оноон хэлэх боломжгүй, маргаантай асуудал юм”, “Хүннү бол Монгол биш гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хүннү бол Хүннү, “Монгол гарал угсаа бидний цусанд байдаг” гэж хэлээд байна л даа. Гэхдээ Монгол угсаа цусанд байдаг юм биш” гэх зэргээр ярьсан байдаг.

Энэ оны 8 дугаар сард Баабар нийтлэл тэрлэн, “Шинжлэх ухааны хэлээр гурван арьстныг “монголоид”, “нигероид”, “европоид” гэж нэрэлдэг, үүнийг дунд сургуулийн “Хүний биеийн анатом” сурах бичгээр заадаг… Гурван арьстнаа цааш нь 35-60 хүртэл салган галбиртан болгож үздэг. Энэ нь нүүрний төрхийг голчлон харгалзана… Хойд хятад галбирт монгол, манж үндэстнүүд ч багтана…” гэж бичжээ. Тэрээр өмнө нь нэг номондоо Хань (Хятад) үндэстэн нь Өмнөд Хятад, Умард Хятад, Төвд гэсэн галбируудад хуваагддаг. Монголчууд Умард Хятадын ангилалд багтана” хэмээн бичиж, олон нийтийн үзэл суртлын шинжтэй ухуулга хийж байв.

Гэтэл, сүүлийн үед Молор-Эрдэнэ, Баабар нараас дутахгүй бас нэг “суутан” тодорч байгаа бололтой. Тэрээр өөрийгөө “философийн ухааны доктор” гэж танилцуулдаг гэнэ. Либертари үзлийг үндэслэсэн Айн Рэнд гэгчид итгэн бишрэгч тэрээр энэ оны 11 дүгээр сарын 10-нд Ikon.mn сайтад ярилцлага өгөхдөө “Бидэнд соёлын уламжлал ховор. Соёлын өв гэхээр 800 жилийн өмнөх домог үлгэрээ л ярьдаг” гэх мэтчилэн ярьсан байх юм.

Өөрийгөө нийтлэлч, философич, доктор гэсэн хүмүүс сүүлийн үед яагаад ч юм монголчууд болон Монголын түүх, соёлыг доромжилсон агуулгатай ухуулгыг эрээ цээргүй хийгээд байгаа нь гайхалтай. Тэгвэл, үүний цаад учрыг олон улсын тоймч Ш.Гантулга “Гажуудсан ардчилал” телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ хэлэх шиг боллоо. Тэрээр дээрх явдлыг Монголын төрд шургалсан хэрнээ Монголыг дорд үздэг харь хүмүүсийн бодлоготой холбоотой хэмээн тайлбарлажээ. Ш.Гантулга “Монголын төрд шургалсан эрлийз хүмүүсийн жинхэнэ монгол хүнээс ялгагдах гол ялгаа нь гэвэл тэр хүмүүс Монголын түүх, соёлыг доромжилдог, монголчуудыг тэнэг, үхэр монгол гэж үздэг учраас монгол хүнд итгэдэггүй юм. Гэтэл Чингис хаан монгол хүнд итгэдэг байсан юм” гэж хэлсэн байна.

Нээрээ ч Гантулгын хэлсэн үгийг бодмоор санагдав. Монголын ард түмэн Молор-Эрдэнэ, Баабар, Батчулуун нарт гэм хор хийгээгүй байлтай. Тэд юунд ингэж монголчуудыг доромжлон шүд зууна вэ?

Аагий

updown.mn

Мэдээний админ

Learn More →

4 thoughts on “Монголчууд үндэс угсаагүй, төргүй, соёлгүй зэрлэгүүд үү?

  1. алтан гадас 2017-11-21 13:15 at 13:15

    За бараг тийм зүг рүүгээ явж байна даа Энэ алтан гадасны чиг зүгийг ардчилал гэдгээр нүүрээ халхалсан Бат үүл,Да Ганболд,Элбэгдорж тэргүүтнүүд зааж өгч байгаа юм чинь тэр зүг рүүгээ яваад бай.Гэхдээ алтан гадас биш өөр од байвал хохь л болно биз

    Хариулах
  2. Нэргүй 2017-11-21 14:21 at 14:21

    Tednih Mongol hand buy tooc buudan Horton estoi ERLIIZVVD

    Хариулах
  3. Зочин 2017-11-21 15:19 at 15:19

    Аргагүй шүү дээ. Гадаад оронд санаатай, санаагүй бэлтгэгдсэн хүмүүсийг шүтдэг болсон цаг. Тэдний тархийг хэн угааж байна вэ?

    Хариулах
  4. zochin.... 2017-11-21 16:11 at 16:11

    molorerdene aimaar uhaantai shdee

    Хариулах

zochin....-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн