Өчигдөр 14:00 цагт Баянгол дүүргийн нутаг 25-дугаар эмийн сангийн орчимд хуучны барилгаас эмэгтэй хүн үсэрч амиа хорлосон хэрэг гарсан билээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр түүнийг өсвөр насны хүүхэд гэх мэдээлэл цацагдсан. Амиа алдсан эмэгтэй нь 43 настай Г гэгч байжээ. Тус дүүргийн дөрөвдүгээр хороонд амьдардаг байсан тэрбээр нас барахаасаа өмнө гэрээслэл бичиж үлдээсэн байсан гэнэ. Хэрэг гарах үед талийгаач 011 дүгээр байрны орц руу амьсгаадсан байдалтай орж, хонгилын цонхыг хагалан үсэрсэн болохыг хүмүүс ярьж байгаа юм.
Талийгаач тархиндаа их хэмжээний гэмтэл авсан учир цагдаагийн байгууллага, түргэний эмч нар ирэхэд аль хэдийнэ амьсгал хураасан байжээ. Холбогдох албаны хүмүүс ирж үзлэг хийхэд амиа алдсан эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэнэ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс задлан шинжилгээ хийсний дараа зарим зүйл тодорхой болох аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2015 оны судалгаагаар дэлхийд амиа хорлолтоороо тэргүүлдэг улс орнуудын гуравдугаарт манай улс жагсчээ. Амиа хорлосон хүмүүсийн ихэнх нь эдийн засгийн нөхцөл байдлаас хамаардага гэнэ. Сүүлийн үеийн судалгаагаар 30-45 насныхан амиа хорлох нь ихэссэн бөгөөд амьдралынхаа идэвхгүй байдлыг өөрийнхөө зовлон гэж ойлгодог болохыг японы эрдэмтэд тогтоожээ.
14 comments
Нэрийг нь бичиж яахнав дээ. Амиа хорлоно гэдэг сүүлчийн сонголт байсан байх л даа.
Хулгайч луйварчид, авлигачдын нэрийг хүртэл С, А, О нтр гээд бүтнээр бичдэггүй байж.
Tiish dee xvniig dendvv yalgaj bgai shvv ene medeeleliig oruulsan saitiig shvvxed og xenii amnaas sonschxood ingj bichij bgain
Амен.Нэр устай нас барах юу нь муу байх вэ? Ганцхан энэ үеийн төрийн муу луйварчдыг үзэн ядах хэрэгтэй.Ганц олдсон амьдралаа ингэж эрт дуусгаж буй нь зовлонгоос л үүдэлтэй.
Amidraliin idevhgui baidliig zovlon gej iolgodog gedeg shal teneg ium haanaas tataj bicheevee.
Ум мани бадми хум
iim songolt hiisen humuusiig uzen yadaad yahav dee.Niigemd iluudsen hun gej uzeh heregtei,songoltiig ni hundetge
3 сая хүнтэй жижиг улс Монгол. Жижиг улсад цөөн хэдэн олигархи төрд шургалж өмч хувьчлалаас эхлээд газрын дорхи баялаг, хотын төв, Богд ууллын бүх амуудыг эзэлж байшин барилга сүндэрлүүлэн, Монгол банкны мөнгиыг зувчуулж, Эрдэнэтийн 49%-ийг луйвардаж байхад хууль, хүчний байгууллага нь тэдний гарт. Ядуурсан олон амиа хорлоод л. Муу улс дээш гарсан цөвүүн цаг хэзээ дуусахыг мэдэхгүй. Харанхуй ард түмэн тийм л төр засаг байгуулна.
Эвий дээ, аргаа бараад л эцэст нь ийм алхам хийж дээ. Энэ балиар худалч хулгайч луйварчид шигдсэн төр засгаас болж олон арван иргэд минь нийгэмд идүүллээ.
Энэ бол Монголын эмгэнэл ҮМХИЙ АМИА БОДСОН БИЗНЕСИЙНХЭН УЛС ТӨРД ОРЖ УЛС ОРНОО ДАМПУУРТАЛ ИДЭЖ УУСНЫ ГАЙ Монгол улс ард түмэн үнэн ядуурч байна одоо босооч Монголчуудаа дахин идэхээ бодсон энэ их хэрүүл тэмцэлийг нухчин дарж өөрсдийнхөө татварт өдөржин зүтгэж байж өгсөн мөнгөө эргүүлж авьяа эх орончид хэмээх энэ улстөрчид ширээний ард сууж бэлэн мөнгө хумсалхаас өөр ЮУ ХИЙСИЙН БЭ бод. . . . . . . . . . . .төрийн бодлого бүүр байхгүй болсон эзэнгүй ТӨРтэй иргэд төр зөв бодлого явуулж байгаа бол хэзээ ч аллага,хүчирхийлэл,дээрэм,хар тамхи,зэрэг Монголоо алдсан хэрэг гарахгүй
Iim urgun uudam gazar nutag ed bayalagtai bayan ulsin tsuuhun ard tumniigee yaj iim ugeegui yaduu amidruulj chadaj baina aa gej gaihaj baina gesen gadniihan. Mongol uls hugjihgui baigaagiin tsor gants shaltgaan ni turd shurgalsan hulgaichuud ni hanaj chadahaa medehee baisni gai.
yagad neriign buteneern bicheed bga yumbe
Төрд гарсан хулгайчуудын гай
Мөнгөтэй хүмүүс ядууст яаж ялгавартай ханддагийн тод жишээ баячуулын хүүхдүүдийг хэрэг хийхэд нэрийг нууцлаад л байдаг юм байна лээ цагдаа нь ч тэр шүүх нь ч тэр