Хамгийн хамгийн

Дэлхийн хамгийн баян гэр бүлүүдийн гэрлэлтийн өвөрмөц гэрээ

Гэрлэлтийн гэрээ бол хуримлагч хосуудын гэрлэлтээ батлуулахаас өмнө болон дараа нь хийдэг хууль зүйн баримт бичиг юм. Ажил үйлс нь бүтэмжтэй, амжилттай яваа хосууд хамгийн эхнээсээ л тохиролцож, бичгийн хэлбэрээр гэрлэлтийн гэрээ үйлддэг бөгөөд үүнийгээ хууль ёсоор баталгаажуулдаг байна. Энэ нь ч гэр бүлд нь амжилт гаргахад нэлээд нөлөөлдөг бололтой.

Гэрээний олонх заалтад хосууд салсан тохиолдолд санхүүгээ яах вэ гэдгээ нарийн тодорхойлсон байдаг. Гэхдээ зөвхөн гэрлэлтээ цуцлуулахаас гадна өөр олон зүйлийг гэрлэлтийн гэрээнд тусгадаг байна.

Иймэрхүү бичгэн гэрээний ачаар гэрлэлт, гэр бүл төлөвлөлт яг л компаниа удирдаж байгаа мэт, эсвэл маш чухал төсөл хэрэгжүүлж байгаа мэт болдог. Хосууд энэ гэрээнд сексийн болон романтик хэрэгцээ, гэр бүлийн хязгаарлалт, хэн юунд мөнгө төлөхийг хүртэл сайн заасан байдаг аж.

Салалтын олонх нь гэр бүлийн урвалтаас болдог. Тиймээс өмнө нь ийм асуудалтай тулгарч байсан хосууд энэ тал дээр нарийн тохиролцож байж гэрлэдэг. Тэгвэл гэрлэлтийн гэрээндээ хачирхалтай зүйл, заалт тусгасан алдартай хосуудыг нэрлэж байна.

Марк Цукерберг, Присцилла Чан нар аль болох их цагийг хамтдаа өнгөрүүлэхээр тохиролцжээ

mark-zuckerberg-and-priscilla-chan-agreed-to-spend-more-time-together-1024x768 Дэлхийн хамгийн баян гэр бүлүүдийн гэрлэлтийн өвөрмөц гэрээ

Присцилла Чан 2012 онд гэрлэхээсээ өмнө Калифорни мужийн Пало-Альтод нүүж ирээд “Facebook”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукербергтэй хайр дурлалын гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээнд долоо хоногт ядаж нэг өдрийг хамтдаа өнгөрөөж, болзож байхыг заасан байна. Тэдний нийт хөрөнгө 74.5 тэрбум орчим доллар.

Жессика Бил, Жастин Тимберлейк нарын гэрээнд араар тавилттай холбоотой заалт бий

jessica-biel-and-justin-timberlake-have-a-clause-about-cheating-1024x768 Дэлхийн хамгийн баян гэр бүлүүдийн гэрлэлтийн өвөрмөц гэрээ

Мэдээллүүдээс үзэхэд жүжигчин Жессика Бил, дуучин Жастин Тимберлейк нарын гэрлэлтийн гэрээнд урвалт, араар тавилттай холбоотой заалт байдаг гэнэ. Уг заалтаас харахад хэрвээ Жастин эхнэрээ араар тавьсан бол Бил 500 мянган доллар авна гэжээ.

Алдарт хосын дундын хөрөнгө 248 сая орчим доллар.

Николь Кидман, Кит Урбан нар мансууруулах бодис, архи хэрэглэсэн нөхцөлд эвлэрч чадахгүй гэдгээ тохиролцжээ

nicole-kidman-and-keith-urban-agreed-not-to-tolerate-drug-or-alcohol-abuse-1024x768 Дэлхийн хамгийн баян гэр бүлүүдийн гэрлэлтийн өвөрмөц гэрээ

Жүжигчин Николь Кидман, кантри дуучин Кит Урбан нар гэрлэлтийн гэрээ байгуулсан бөгөөд үүнд Николь өмнө нь архины хамааралтай байсан, кокаин хэрэглэдэг байсан Китэд хатуу шаардлага тавьжээ. Тухайлбал, жүжигчин бүсгүйн хайртай эр хортой зуршлаасаа татгалзсан тохиолдолд Николь жил бүр 600 мянган доллар өгнө гэж тэмдэглэжээ.

Алдарт хос 2006 оны 06 дугаар сард гэрлэсэн бөгөөд Урбан тухайн оны 10 дугаар сард архины хамааралтай өвчтөнүүдийг эмчлэх төвд хэвтсэн түүхтэй. Үнэхээр хоёр биедээ ашигтай тохиролцоо байгаа биз. Китийн хувьд хэд хэдэн удаа тэсэрсэн ч хэвийн байдалдаа эргэн орж, өдгөө эрүүл амьдралын хэв маягийг баримталдаг болжээ.

Алдарт хосын дундын хөрөнгө 205 сая доллар.

Жей-Зи, Бейонсе нар ээжийн үүргийг ажилтай адилтгадаг

jay-z-and-beyonc-treat-motherhood-like-a-job-1024x768 Дэлхийн хамгийн баян гэр бүлүүдийн гэрлэлтийн өвөрмөц гэрээ

Рэп дуучин Жей-Зи, дуучин Бейонсе нар ч мөн гэрлэлтийн гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээнд зааснаар Бейонсе төрүүлсэн хүүхэд тутамдаа 5 сая доллар нөхрөөсөө авна. Гэрээнд түүнчлэн гэрлэлтээ ойрын 2 жилд цуцлуулбал Беойнсе 10 сая доллар авна, 15 жилийн дотор цуцлуулбал хамт амьдарсан жил бүртээ 1 сая доллар нэмж авна гэж заажээ.

Үүнээс гадна алдарт хос гэрлэлтийн гэрээгээ шинэчилж, хүүхдүүдээ асран халамжлах, хөрөнгөө хуваарилах, хүүхдүүддээ сан бүрдүүлэх тухай зүйл нэмж оруулсан гэнэ.

Алдарт хосын дансанд 1.16 тэрбум орчим доллар бий.

Эх сурвалж: Mixxstuff

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close