МАН-ын даргад нэр дэвшигч Г.Майцэцэгийг Их хурал руу оруулахаас татгалзав

МАН-ын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус хурлаар өнөөдөр намын даргаа тодруулах бөгөөд нэр дэвшигчид нууц санал хураалтаар өрсөлдөж,өдрийн 13:30 цагт шинэ дарга тодрох юм. Шинэ даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, тус бүлгийн дарга Хаянхярваа, МАН-ын ЕНБД-ын зөвлөх Н.Дэмбэрэл, “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг нар өрсөлдөж буй. Харин нэрээ дэвшүүлээд буй Г.Майцэцэг хоёр дахь өдрөө хуралдааныг үүднээс харуулдаж байна. Хамгаалагчид түүнийг мандатгүй гэх шалтгаанаар оруулахаас татгалзсан байна.
1 сэтгэгдэлтэй
Нэргүй
2017-11-21 13:21 at 13:21
За даа тэр нь зөв байхаадаа ийм даргатай гэж нэг л төсөөлөгдөхгүй бна