Киргизийн “Де-Факто” сонины ерөнхий редактор Амантур Мусагулов тус улсын Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевын хэвлэлийн бага хурлын үеэр бугуйн цагийг нь гуйжээ.

Сэтгүүлч эр микрофонд дөхөж очоод асуулт тавихын оронд Ерөнхийлөгч өөрт нь цаг бэлэглэж байна гэж зүүдэлснээ ярьжээ. Үүнийхээ дараа тэрбээр төрийн тэргүүнээс цагийг нь дурсгал болгохыг гуйжээ.

Атамбаев ч “Өмд л гуйгаагүй бол яамай даа” хэмээн хошигноод цагаа тайлж бэлэглэсэн байна.

Киргизийн Ерөнхийлөгч ирэх 12 дугаар сард төрийн тэргүүний ажлаа хүлээлгэн өгнө. Түүнийхээ дараа хаа нэгтээ явж, сайхан унтаж амрахыг хүсч байгаа гэнэ. Тус улсад 10 дугаар сарын 15-нд төрийн тэргүүний сонгууль явагдаж, Социал демократ намаас нэр дэвшигч Сооронбай Жээнбэков ялалт байгуулсан юм.

By updown

One thought on “Сэтгүүлч эр зөнтэй зүүднийхээ төлөө Киргизийн Ерөнхийлөгчөөс цагийг нь авчээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн