“25”-р суваг телевизийн бүтээл, үндэсний контент “21000” реалити шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт тэрэгчин Т.Батхүү, бизнес хатагтай С.Дэлгэр нар оролцсон билээ. Ард түмний дундаас оролцогчдоо сонгож авсан гэдгээрээ энэ дугаар ихээхэн ач холбогдолтой бөгөөд арай амьдралд ойрхон байна хэмээн үзэгчид ам сайтай байгаа юм. “21000” мянган төгрөг өгч, өөр ямар ч мөнгөний эх үүсвэргүйгээр 10 хоног зочид буудалд байрлуулж, нэг ёсондоо бараг л хүний тэвчээрийн хязгаарыг шалгасан тус нэвтрүүлгийн “ялагч” хэн байх бол хэмээн үзэгчдийн дунд ихэд хүлээлт үүсгээд байсан юм. Тэгвэл ялагчаар тэрэгчин Т.Батхүү тодорч, 3 сая төгрөгний шагналаа гардан авлаа. Тэрээр хэлэхдээ шагналын мөнгөө охиныхоо сургалтын төлбөрт зарцуулна хэмээжээ.
Эх сурвалж: Ардчилал.мн