Эмнэлгийн үйлчилгээний “International SOS” компани жуулчдад илүү аюултай улс орнуудыг харуулсан дэлхийн газрын зураг гаргажээ.

Компанийн сайтад гаргасан энэхүү газрын зурагт улс орнуудыг аюулын түвшнээс нь хамаарч, янз бүрийн өнгөөр дүрсэлсэн байна.

Тухайлбал, хамгийн аюултай орнуудыг бараан улаан өнгөөр дүрсэлжээ. Эдгээрийн тоонд Сомали, Йемен, Афганистан, Мали, Өмнөд Судан, Ливи, Сири зэрэг орж байна.

Харин хамгийн аюулгүй газруудыг ногооноор дүрсэлсэн байна. Үүнд Норвеги, Исланд, Финлянд оржээ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн