Энэ жилийн Монгол бахархлын өдөр энэ сарын 19 буюу ирэх ням гарагт тохиож буй. Энэ өдрийн хүрээнд Монголын театрын музей үзмэрүүдээ үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.
Дашрамд дурдахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ.