“Коза Ностра” мафийн толгойлогч асан, мафийн “боссуудын босс” гэгдэх Тото Риина 88 насандаа таалал төгслөө.
“Тагжгар” хочит гэмт хэргийн удирдагч асан тэрээр Парма хотын эмнэлэгт хоёр ч удаа хагалгаанд орсны эцэст амьсгал хураасан байна. Италийн Хууль зүйн сайд Андреа Орландо түүний ойр дотныхон, төрөл төрөгсдийг нь амьдралынх нь сүүлчийн мөчид хамт байхыг зөвшөөрчээ.
Риина нь 1993 онд 40 орчим хүнийг хөнөөсөн, хэдэн зуун захиалгат аллагатай холбоотой хэргээр баривчлагдаж байжээ. Түүнд гянданд бүх насаар нь хорих ял оноосон юм.
Эх сурвалж: Corriere della Serra