Хатан хааны гэр бүлийнхэн байнга л олны анхаарлын төвд байдаг. Албатуудад нь ч тэднийг юу идэж, ууж, юу өмсөж зүүж байгааг ажиглах дуртай.

Харин саяхнаас л сэтгүүлчид гүнгийн ахайтан Кейтийг хэзээ ч олны өмнө хумсаа будаж гарч ирдэггүйг ажиглажээ. Мэдээж энэ асуудлаас болж олон таамаглал дэвшүүлсэн байж таарна.

Гэтэл асуултын хариу их энгийн байсан аж.  Хатан хааны гэр бүлийн ёс журамд зааснаар түүний гэр бүлийн гишүүд хумсаа ургуулж, тод өнгөөр будуулах хориотой байдаг. Ер нь Кейтийн хувьд ханхүүгийн эхнэрийн статуст нийцэхийн тулд олон зүйлээсээ татгалзаж иржээ.

Тухайлбал, тэр тод өнгийн гоёл чимэглэл зүүх, хувцас өмсөх эрхгүй болсон. Мөн “Монополь” тоглоом тоглохоо больж, хүнсэндээ наймаалж ч идэхээ байжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн