Японы Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Цүнэказү Такеда Токио хотод байрлах ҮОХ-ны байрандаа чөлөөт бөхийн тамирчин Кеничи Юмотод Бээжингийн олимпийн наадмын мөнгөн медалийг нь гардуулан өглөө.
Одоогоос есөн жилийн өмнө Бээжингийн зуны олимпийн XXIX наадмын чөлөөт бөхийн 60 кг-ын жинд Японы бөх Юмото хагас шигшээд Украины Василий Федоришинд ялагдан хүрэл медаль хүртсэн. Тэгвэл украин эр “туринабол” хэмээх сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэснээр мөнгөн медалиа хураалгаж, Юмотод шилжсэн юм. Мөнгөн медаль нь Японы ҮОХ-нд албан ёсоор ирж, ийнхүү медалиа гардан авчээ.
Бээжинд Юмотод хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан Киргизстаны буриад “легионер” Базар Базаргуруевт хүрэл медалийн нөхөж олгосон юм.