Зам, тээврийн хөгжлийн яамнаас Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын царигийн өргөний хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлэг энэ сарын 17-нд ЗТХЯ-нд болох ажээ. Хэлэлцүүлэгт “Монголын төмөр зам” ТӨХК, “УБТЗ” ХНН, “Болд төмөр ерөө гол” ХХК, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ, “Төмөр замын инженерүүдийн холбоо” ТББ, “Монголын алт” ХХК болон төмөр замын тээврийн ажил, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, холбогдох ТББ-уудын төлөөлөл болон иргэд оролцох юм байна.
Арга хэмжээний үеэр Нарийн сухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын барилгын ажлын төслийг танилцуулга болон тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэнэ. Мөн оролцогч иргэд, аж ахуй нэгжүүд төслийн хүрээнд хэлэлцүүлэг хийж, саналаа нэгтгэн танилцуулна гэж салбарын яамнаас мэдэгдлээ.
Эх сурвалж: ЗТХЯ