Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Баруун Цанхийн уурхайд уулын ажлын үйлчилгээ гүйцэтгэх гэрээт олборлогчийн тендерт “Монгол уурхайчид” түншлэл буюу “Хишиг Арвин Индустриал”, “Олборлолт”, “Мера” ХХК-ийн нэгдэл ялж гэрээт олборлогчоор ажиллахаар болжээ. Талууд өнгөрсөн долоо хононгт хамтран ажиллах гэрээгээ байгуулсан байна. Цанхийн баруун уурхайн үйл ажиллагаа хоёр жил гаруй хугацаанд түр зогсож байгаа. Энэ гэрээ байгуулагдснаар үйл ажиллагаа нь эхэлж байгаа аж.