Oросууд “Народный артист” тэмцээний ялагч, Буриадын гавьяат жүжигчин Б.Амархүүд талтай байдгийг бид мэднэ.Гэхдээ түүнд талтай байдаг шигээ түүний найз бүсгүйг илүү таалсан байж болох талтай. Юутай ч, дуучин Б.Амархүүгийн найз бүсгүй, загвар өмсөгч О.Ариунзулын тэргүүлсэн Монголын хамгийн сайхан 22 бүсгүйг үзнэ үү. Онцгой онлайн сэтгүүл тодотголтой “Top-Antropos.com” сайтад уг мэдээлэл тавигдсан байна. Ингээд Оросуудад таалагдсан Монголын сайхан бүсгүйчүүдийг танилцуулж байна.

1. О.Ариунзул

Хамгийн хөөрхөн Монгол бүсгүй О.Ариунзул нь загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд 1992 оны 6 сарын 15-нд төржээ. Тэрбээр 2011 оны “Азийн Супер Модель Мисс” тэмцээнд оролцож 2 дугаар байр, 2014 оны “Дэлхийн мисс модель” тэмцээнээс “Шилдэг модель”, 2012 оны “Олон улсын Оросын мисс” тэмцээнээс 2 дугаар байрт шалгарч байсан бөгөөд одоо ОХУ-д загвар өмсөгчөөр ажиллаж байна.

2.Сэцэнгоо

Сэцэнгоо нь 13 дугаар байранд бичигдсэн Монгол гаралтай Хятадын жүжигчин Цэцэнгоогийн охин бөгөөд Өвөр Монголд төржээ. Ээжийгээ дагаж Хятадын жүжигчин болсон Сэцэнгоо аль хэдийнэ 10 кино, телевизийн цувралд тогложээ.

3. Содгэрэл-Монголын загвар өмсөгч

4. Балжидмаа

2014 оны “Мисс Монголиа” тэмцээний ялагч тэрбээр 181 см өндөр, 56 кг жинтэй бөгөөд 84-61-91 биеийн харьцаатай.

5. Х.Бадамгэрэл

2009 оны “Мисс Монголиа” тэмцээний ялагч тэрбээр 2009 оны “Мисс Интернэйшнл” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон.

6. Ч.Содтуяа

2004 оны “Мисс Монголиа” тэмцээний ялагч тэрбээр 2004 оны “Мисс Интернэйшнл” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож хагас шигшээд шалгарч, “Фотогеничный мисс” /Зурган дээр хамгийн сайхан гардаг мисс/ номинацийн эзэн болж байсан юм.

7. А.Баярцэцэг

Загвар өмсөгч тэрбээр 2014 оны “Мисс Интейрнэйшнл” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож байсан. Мөн Дэлхийн мисс – 2016 -д Шилдэг 11 улсын нэгээр шалгарч байсан.

8. И.Төгсөө

2011 оны “Мисс Монголиа” тэмцээний ялагч тэрбээр “Мисс Интернэйшнл” тэмцээнд Монгол улсаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн бүсгүйгээр тодорсон юм. Тэрбээр 2011 оны энэ тэмцээнд 2 дугаар байр /Үнэндээ 3 дугаар байр. Учир нь 1 дүгээр байр, тэргүүн байр гэж байдаг./ эзэлсэн юм. Мөн тэрбээр 2009 оны “Олон улсын найрамдлын мисс” тэмцээнд 2 дугаар байр эзэлж байжээ.

9. Т.Батцэцэг

Загвар өмсөгч Т.Батцэцэг 2010 оны “Буриадын гоо сайхан” тэмцээний “Мисс Байкаль” /Байкаль-Байгаль нуур/ номинацийн эзэн болсон, 2010 оны “Азийн Супер Модель”, 2012 оны “Эх дэлхийн мисс”, 2012 оны “Мнажуурын мисс”, 2013 оны “Олон улсын аялал жуулчлалын хатан хаан мисс” тэмцээний “Усны хувцастай мисс” номинацийн эзэн, 2014 оны “Дэлхийн мисс” зэрэг олон улсын шинж чанартай янз бүрийн гоо сайхны тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож байсан.

10. П.Пүрэвсүрэн

11. А.Соёмбо-Эрдэнэ

Загвар өмсөгч тэрбээр  одоо АНУ-д амьдарч байгаа аж.

12. Д.Бадамцэцэг

2010 оны “Мисс Монголиа” тэмцээний ялагч тэрбээр 2010 оны “Мисс Интернэйшнл” тэмцээнд улсаа төлөөлөн оролцож “Мисс Актив” номинацийн эзэн болсон.

13. Цэцэнгоо

Хятадын жүжигчин тэрбээр угтаа Монгол хүн. Цэцэнгоо 1950 оны 1 сарын 19-нд Хятадын Гуанжоуд төрсөн.

14. Ж.Энэрэл

Загвар өмсөгч Ж.Энэрэл “2013 оны дэлхийн мисс энд модель” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож байсан.

15. Нора

Монголын хамгийн амжилттай яваа загвар өмсөгч тэрбээр АНУ-д ажилладаг бөгөөд мөн Mongolian next top model шоуны ерөнхий шүүгчээр ажилладаг.

16. А.Цэвэлмаа

 

“Мисс Уорлд Монголиа 2014” тэмцээний шигшээд шалгарсан.

17. Ө.Буянхишиг

Загвар өмсөгч тэрбээр 2011 онд болсон олон улсын шинж чанартай “Дэлхийн усан хувцастай загвар өмсөгч” тэмцээнд түрүүлж байсан.

18. Б.Номин-Эрдэнэ

Загвар өмсөгч тэрбээр Монгол улсаа төлөөлөн олон улсын “Азийн Супермодель 2011” болон “Мисс Юниверсити 2013” тэмцээнд оролцож байсан. Мөн “Плейбой” сэтгүүлийн Монгол хувилбарыг чимж байсан.

19. А.Түмэн-Өлзий-Монголын зохиолын дуучин

20. Н.Ану

2013 оны “Мисс Монголиа” тэмцээний ялагч тэрбээр 2013 оны “Мисс Интернэйшнл” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон.

21. Д.Долгион

Тэрээр 2012 оны “Мисс Монголиа” тэмцээний ялагч тэрбээр тухайн оныхоо “Мисс Интернэйшнл” тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон.

22. Ё.Нямжав

Тэрбээр 1989 оны “Монголын сайхан бүсгүй” тэмцээний ялагч бөгөөд өдгөө хувийн бизнес эрхэлж мөн улстөрийн “тогоонд орсон”

Эх сурвалж: sonirholtoi.com

 

 

By updown

35 thoughts on “Оросууд Монголын хамгийн сайхан бүсгүйчүүдийн жагсаалтыг гаргажээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн