Гар утасны мобайл банкаар төлбөрөө шилжүүлсэн гэж иргэдийг залилдаг байсан бүлэг этгээдийг илрүүлжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын харьяат 28 настай Л, 26 настай Л нар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдэд худалдан авалт хийхдээ мобайл банкаар шилжүүлсэн гэж хуурамч мессеж үзүүлэн иргэдийг залилсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Иймд худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мобайл банкаар гүйлгээ хийсэн эсэхийг сайтар шалгаж, дансны мэдээлэлтэйгээ тулгаж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.