Хятадад робот эмчийн шалгалт өглөө

Хятадад хиймэл оюун ухааны iFlyTek Smart Doctor Assistant анагаахын оюутнуудын өгдөг шалгалтыг өгч, зохих онооноос 100 баллаар илүүг авчээ. Энгийн оюутнууд 360 оноо авч байж, өвчтөнийг үзэх эрхтэй болдог юм байна.

Гэхдээ робот хүнийг бие даан эмчлэхгүй. Харин эмчийн туслахаар ажиллах гэнэ. Тус улсын томоохон эмнэлгүүдийн ажилтнуудын туршлагыг судалж, алслагдсан дүүргүүдэд туслах эмчээр ажиллах боломжтой гэж тэмдэглэжээ.

Ер нь хиймэл оюун ухааныг өдгөө олон салбарт хэрэглэж байна. Тухайлбал, анагаахын салбарт л гэхэд өвчтөнөөс хорт хавдар болон бусад өвчнийг илрүүлэхэд ашиглаж байгаа аж.

 

One thought on “Хятадад робот эмчийн шалгалт өглөө

  1. ХА 2017-11-17 10:26 at 10:26

    ОДОО ЦАГИЙН МӨНГӨ БОДСОН ЭМЧЭЭС РОБОТ НЬ ДЭЭР. МАНАЙД Л ХЭРЭГТЭЙ ЭД БАЙНА ДАА.

    Хариулах

ХА-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн