Гэр оронгүй 500 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ

Өчигдөр нийслэлийн есөн дүүргээс 352 насанд хүрсэн хүн, 11 хүүхэд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мөн орон нутагт насанд хүрсэн 148, хүүхэд 23 бүртгүүлсэн байна. Цагдаагийн байгууллагаас тэднийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж 11 хүүхдийг “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-т, 120 иргэнийг “Амьдрах ухаан төв” төрийн бус байгууллагад хүлээлгэж өгсөн байна.

 ЦЕГ-ын мэдээлснээр холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран гэр оронгүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, түр хамгаалах байранд хүлээлгэж өгөх, гэмт хэрэг, зөрчил үйлдэх, өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол хамтран ажиллахаар болжээ.

 

3 thoughts on “Гэр оронгүй 500 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ

  1. Нэргүй 2017-11-16 14:14 at 14:14

    СИНГАПУР СОЛОНГОСТ ИЙМ ЮМНУУДАА УСТГАСАН ГЭДЭГ

    Хариулах
    1. zochin.... 2017-11-16 15:49 at 15:49

      hunii amidral taashgui shudee hendch yuch tohioldoj bolno shu chamd bish yumaa gehed uur humuust

      Хариулах
  2. ийм байна 2017-11-16 14:24 at 14:24

    27.123.214.92 Эхлээд чамайг устгах хэрэгтэй

    Хариулах

zochin....-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн