Америкийн биохимичид илүүдэл жинтэй болох хандлага нь уургийн дотоод эсийн өвөрмөц мутацитай холбоотой байж магадгүй гэж үзжээ. Энэхүү судалгааны үр дүн Дьюкийн сайтад хэвлэгдсэн байна.
Лабораторийн оготно дээрх туршилтын үеэр эрдэмтэд В-анкирин генийн нэгэн хувилбарын өвөрмөц тээгч харьцангуй хурдан илүүдэл жинтэй болж байгааг олж нээсэн байна. Мэргэжилтнүүдийн үзсэнээр энэхүү ген нь мэрэгч болон хүний өөхөн эсэд глюкозыг эрчимтэй шингээхэд тустай Glut4 уургийн үйл ажиллагааг зохицуулдаг байна.
“Энэхүү ген бидний өвөг дээдсийг хоол хүнс багатай жилүүдэд энергиэ хадгалж үлдэхэд тусалдаг байжээ. Харин одоо бид хоол хүнсний дутагдал гэдгийг мэдрэхээ больсон. Гэтэл анкирины мутаци таргалалтыг тахал болтол нэмэгдүүлж байна” хэмээн биохимийн профессор Жорж Геллер мэдэгджээ.
Эрдэмтэд өөрсдийнхөө хийсэн нээлтээср таргалалт нь буруу хооллолт, илчлэг ихтэй хүнс хэт их хэрэглэсэнтэй холбоотой гэдгийг үгүйсгэх гэж оролдоогүй гэнэ. Харин тэд ойрын хугацаанд лабораторийн орчноосоо гарч, илүүдэл жинд өртсөн америкчуудын дунд судалгаа явуулахаар төлөвлөж байна.