УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцэж буй бөгөөд гишүүд саналаа хэлж байгаа. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд хэлэхдээ “Аюурсайхан гишүүнээ би танд үг өгсөн ш дээ та эхлээд намайг сонсчих. Шаардлагатай бол дахиад ярьж болно. Энэ Их хуралд ер нь дэг гэж юм байна уу? Гишүүд хоорондоо юм ярьж байхад ингээд өөдөөс нь ярих юм. Бүр сүүлдээ Их хурлын даргыг юм ярьж байхад дундаас нь дайрах юм. Шаардлагатай бол дахиад үг өгнө ш дээ.. .” гэлээ