Америкийн цэргийн С-17 загварын онгоц өнөөдөр 14.00 цаг орчимд Чингис хаан Олон улсын буудалд ослын буулт хийлээ. Катараас Улаанбаатарын чиглэлд ниссэн онгоцны нэг хөдөлгүүр татгалзсан юм байна. ИНЕГ-ын Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын алба болон бусад холбогдох албад энэ асуудлаар дөнгөж сая хуралдаж дууссан гэнэ. Онгоцыг буцаан авч явах, шинэ хөдөлгүүр авчрах хүртэл цөөнгүй хоног шаардана. Тэр болтол уг онгоц нисэх буудал дээр байх аж.