Монгол Улсын гадаад худалдаа он гарснаас хойш 182.9 сая ам.долларын ашигтай ажиллажээ. Энэ нь өмнөх хоёр сард гарч байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт аж. Үндэсний статисткийн хорооноос тайлбарлаж буйгаар , өнгөрсөн нэг, хоёрдугаар сарын байдлаар нийт экспорт 825.3 сая ам.доллар, импорт 491 сая ам.долларт хүрсэн байна.
Экспорт өндөр гарч буйн шалтгаан нь үнэт чулуу, металл, гоёлын зүйл, авто болон агаарын тээврийн хэрэгслийн экспорт өссөнтэй холбоотой юм байна. Харин эрдэс бүтээгдэхүүн, авто бензин, цахилгаан хэрэгслийн импорт өссөн нь импорт өндөр гарах гол шалтгаан болжээ. Он гарсанаас хойш манай улс 111 улстай гадаад худалдаа хийжээ.