Ленинград мужийн Приозерск хотод жип машины жолооч зориудаар хүүхэд дайрсан хэрэг гарчээ. Энэ явдал гудамжны камерт бичигдсэн байна.
Бичлэгт замын ойролцоо хоёр хүүхэд тоглож байх үеэр нэг нь тоглоомон автомат буугаар дэргэдүүр өнгөрөх машин руу буудах мэт дүр үзүүлжээ. Гэтэл жийпний жолооч хоёр хүүхдийг дайрхаар огцом эргэсэн аж. Үүний дараа хоёр хүүхдийн нэгийг машиныхаа бампераар шүргэж, цагдаагийнхан иртэл цасан дээр сөгдүүлжээ.
Энэ хэргийг Мөрдөн байцаах газар шалгаж байгаа бөгөөп цагдаа нар хүүхдүүдийн тоглоомон бууны үрлэн сум машинд ямар ч хор нөлөө учруулахгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ. Харин хүүгийн эцэг эх эмнэлэгт хандахад тархи нь доргиж гэмтсэн байна.