С.Эрдэнэ “ван”-гийн бэл бэнчинг зарлав

2017-03-14 16:04
0000000000000333333333

С.Эрдэнэ даргатай Ардчилсан нам тун удахгүй дотоод сонгуулиа хийнэ. Намын Үндэсний бодлогын хорооны гишүүн болон аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны даргад нэр дэвшигчид бүгд тодорхой хэмжээний дэнчин төлж байгаа юм. Үүнийг тус намын гишүүд нэлээн эсэргүүцэн эхнээсээ “Энэ бол АН-ын гишүүдийг бүх шатанд мөнгөөр боомилохыг санаархсан, нээлттэй нам болох шинэчлэлийг бүрхэгдүүлсэн шийдвэр” гэж зарлаад байгаа.

Өнөөдөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Нам жирийн гишүүд нь төлж дийлэхүйц татвартай байсан. Харин өнөөдөр хэр баргийн хүн дааж давшгүй их гувчууртай боллоо” хэмээн жиргээд амжив. Ингэхдээ бас намын дотоод сонгуулиас босч, С.Эрдэнэ “ван”-гийн дансанд орох гэж байгаа бэл бэнчингийн хэмжээг хүснэгтлээд давхар зарлахаа мартсангүй.