Их Британийн иргэн Сэм Веллман найз бүсгүйгээ ажилд нь хүргэж өгөхгүйн тулд автомашинаа чихмэл нохой болгожээ. Түүний хэлснээр найз бүсгүй нь байнга ажилдаа хүргэж өгөхийг гуйдаг бөгөөд тэр татгалзаж чаддаггүй гэнэ. Ингээд тэвчээр нь алдарсан Сэм машинаа үслэг материалаар бүрж, Ровер нэртэй аварга том чихмэл нохой болгожээ.
Харин одоо найз бүсгүй нь ийм машинаар ажлынхаа гадаа буухаас ичиж, өөрөө ажилдаа явдаг болох гэнэ.
Сэмийн хэлснээр машин нь 60 километр цагаас илүү хурдалж болохгүй. Учир нь нохойн чих дэлгэгдэж, яг л нисэх гэж байгаа мэт болдог гэнэ.
2 comments
Mongol zaluu shig novshiin huur ve?
хаха