2017-03-14 12:251min06

С.Баяр шүүх хурлыг орхин гарлаа

7514

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал хаалттай үргэлжилж байна. Шүүх хуралд С.Зориг агсны төрсөн ах С.Баяр анх удаа оролцож байгаа бөгөөд хурлыг нээлттэй явуулхыг хүслээ. Тэрбээр  “Би хоёр зүйлийг хэлье. Нэгдүгээрт, миний төрсөн дүү С.Оюун өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй гэж хэлээгүй. С.Оюун гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул би түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ирж байгаа юм. Хоёрдугаарт, шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг миний зүгээс ч гэсэн тавьж байна” гэжээ. Харин улсын яллагч “Энэ хэрэг нь төрийн маш нууцад хамаарна гэсэн дүгнэлтийг шинжээч гаргасан учраас Шүүх хуралдааныг хаалттай явуулах нь зүйтэй” гэж үзсэн байна.

Тэгвэл С.Оюуныг төлөөлөн шүүх хуралд оролцож байсан С.Баяр шүүх хуралдааныг орхин гарчээ. Тэрээр олон нийтэд нээлттэй явуулаагүй тул хаалттай шүүх хуралдаанд суухгүй гэжээ. Шүүх хурал  Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байгаа юм.