Таван одтой “тансаг шорон”-гийн шалан дээр гудас дэвсээд унтаж буй Саудын Арабын 11 ханхүү, Засгийн газрын сайд нар, бизнесмэнүүдийн зураг DailyMail.com сайтад гарчээ. Үнэндээ тэд шоронд бус Эр-Риядын Ritz Carlton зочид буудлын том зааланд саатуулагдаж буй юм.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өрөөнд зураг авсан хүн нь хөрөнгө оруулагч тэрбумтан, ханхүү Аль-Валид бин Талал гэнэ. Тэрбээр хааны ач бөгөөд 18 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, Twitter, Lyft, Citigroup-т хувьцаа эзэмшдэг нэгэн юм.
Энэхүү зургийг харсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Би Салман хаан болон Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайжид маш их итгэдэг. Тэд юу хийж байгаагаа маш сайн мэдэж байгаа байх аа” гэжээ. Түүнчлэн ханхүү нарыг “Олон жил улс орноо “сааж” байгаа нөхөд” гэсэн байна.