Британийн тэрбумтан, Virgin группийг үүсгэн байгуулагч Ричард Брэнсон хүссэн хүн бүрийг өдөр бүр сансарт аялуулахаа амлалаа. Бизнесмэний хэлснээр сансрын аяллын нислэг 10-15 минут үргэлжлэх гэнэ.
Сансрын аяллын өртөг ойролцоогоор 250 мянган ам.доллар байх юм байна. Ингэхдээ сансар руу яг хаашаа нисгэх талаар тэрбумтан эр дэлгэрэнгүй мэдээлсэнгүй.
Британийн хэвлэлүүдэд гарснаар сансрын байнгын аяллын оператороор “Virgin Galactic” ажиллах аж. Брэнсоны корпорацийн охин компанийн инженерүүд сансрын шинэ хөлөг бүтээх ажлаа үргэлжлүүлсээр байгаа гэнэ.