АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэргий Меланиягийнхаа хамт Японы эзэн хаан Акихитод бараалхжээ. Энэ үеэр тэргүүн хатагтай Dior-ын хар хөх өнгийн битүү даашинз өмсөж, хамгийн даруухнаараа хувцасласан байна.
Трамп Азид хийх 12 хоногийнхоо айлчлалынхаа хүрээнд Токиод хүрэлцэн ирээд байгаа билээ. Энэ үеэр Мелания өмнөхөөсөө ч илүү даруухан хувцасласан нь олны анхаарлыг татаж байна.
Токио хотод Ерөнхийлөгчийн айлчлалаас өмнө эмэгтэй цагдаа нарт Мелания болон төрийн тэргүүний охин Иванка Трампыг япон хүүхнүүдээс хэрхэн хамгаалах сургалт болсон байна. Учир нь япон хүүхнүүд тэдэнд цэцэг, бэлэг дурсгал өгөхөөр дайрах магадлал өндөр байгаа аж.
1 comment
ТОЛГОЙ ХООСОН ХӨӨРХИЙ БҮСГҮЙ.