Өвлийн куртик жавар тачигнасан хүйтэн дааруулахгүй л байвал боллоо гэж бодож байна уу. Харамсалтай нь тийм биш. Хүйтэн ч та хөөрхөн харагдах ёстой шүү дээ. Та удахгүй өвлийн хувцсаа зэхэх гэж байгаа бол дараах хүрэмнүүдийг худалдан авахаас зайлсхийгээрэй.
Цагаан хүрэм
Өвлийн үлгэр дээр гардаг шиг харагдана гэж бодож байвал худлаа шүү. Ийм куртик өмссөнөөр та эмнэлгийн дүрэмт хувцас өмссөн юм шиг л харагдана. Хамгийн гол нь хэд хоноод л угааж цэвэрлэх хэрэг гарна. Цагаан хүрэм авсны дараа зах, ханцуйгаа хараад л та гутарна шүү.
Хар хүрэм
Уг нь дажгүй сонголт ч автобусанд ороод та хараарай. 10 хүний ес нь хар куртиктэй байх вий. Гэхдээ та яах ч аргагүй хар өнгөнд дурлаад байвал бие бариагүй, гялгар гялтгар биш, том том төмөр чимэглэлгүй, жинхэнэ юм шиг үстэйг сонгоорой.
Дэрэвгэр хормойтой хүрэм
Бүсэлхий хэсгээрээ нарийхан хэрнээ дэрэвгэр хормойтой куртиктэй та өөрийгөө гүнж шиг харагдана гэж бодож байна уу. Харамсалтай нь тийм биш ээ. Ийм хүрэм 180 см өндөртэй, 40 кг жинтэй модельд л зохино. Бодит байдал дээр ийм хүрэмний хормой нь байнга хэлбэрээ алддаг бөгөөд байнга засч янзлах хэрэг гарна. Түүнчлэн хүйтэн жавар доорос сийгээд тав тухгүй байж мэднэ.
Олон давхар мэт хүрэм
Нэг дээр дахиад нэгийг өмсчихсөн мэт куртик ч хэрэггүй. Ийм олон давхрын оронд сөдөн хантааз давхарлаад өмсчихвөл илүү аятайхан харагдахаас гадна дулаахан байна.
Десант хээтэй хүрэм
Хотод тулалдах гээгүй бол ийм куртикнээс татгалзаарай. Тод өнгийн десант хүрэм яг л өвөл загасчлах гэж байгаа юм шиг харагдана. Харин та ямар нэгэн хээ хуартай хүрэм өмсмөөр байвал геометр дүрстэй, эсвэл поп арт стилийнхийг сонгоорой.
“Өвлийн” хээтэй хүрэм
Үүнийг ердөөсөө л 8-аас дээш насныхан өмсөөд хэрэггүй гэж зөвлөе.
Цайвар ногоон хүрэм
Номин ногоон, цайвар ногоон хүрэм моданаас гараад удаж байна. Харин оронд нь ханасан улаан, хар саарал, бүдэг цэнхэр өнгийг сонговол илүү аятайхан харагдана.
Чимэглэл нь хэтэрсэн хүрэм
Хүрэм ч үнэхээр уйтгартай хувцасны нэг яах аргагүй мөн л дөө. Гэхдээ хатгамал, элдэв зураг, чимэглэл, оруулга, цацаг зэрэг нь тийм ч дэгжин харагдуулахгүй л болов уу.
1 comment
neeh bayan ch yum shig hun yugaa omsono chamd yamar hamaa bnaa