Японы тоглоом үйлдвэрлэгч компани АНУ-ын Ерөнхийлөгч Японд айлчилж буйтай холбоотойгоор Дональд Трампын баг эрэлт ихтэй байна гэдэгт найдаж байгаа аж. Токиогоос холгүйхэн Сайтама мужид орших тус компани улстөрчид, алдартнуудын резинэн баг үйлдвэрлэж, худалдаанд гаргадгаараа алдартай.
Тус компани өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн Трампын багийг гаргаж эхэлсэн байна. Харин түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараа баг нь борлуулалт сайтай байв. Тус компани нийт 15 мянга гаруй баг заржээ.
Харин шинэ жилийн өмнө дахин борлуулалт нь нэмэгдэнэ гэж тус компанийн удирдлага болох Такахиро Ягихара мэдэгджээ.
Эх сурвалж: NHK