Ханиад эмчилгээний хамгийн энгийн аргуудын нэг нь аарц бөгөөд өвлийн цагт аарц буцалгаж уудагүй айл ховор. Тэрчлэн нийтийн цайны газруудын хоолны цэсэнд буцалсан аарц тогтмол байдаг. Үнэхээр хүйтний улиралд шар тос хөвсөн, өтгөн халуун аарц уухад даарч хөрсөн бие дулаацаж, ялангуяа ханиадтай үед санаа дагаад ч тэр үү арай намдах шиг болдог.
“Аарц нь монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн уламжлалт цагаан идээ хэдий ч орчин үеийн хүмүүс үүнийг буруу хэрэглэж байна. Эрт дээр үед аарцыг хий бадгана хөөрөх үед биеийн эсэргүүцэл сайжруулах зорилгоор өвөл хөлдөөсөн аарцаа хавар хэрэглэдэг уламжлалтай байсан. Хавар ууж хэрэглэхдээ гурилаар өтгөлөн буцалгадаггүй махны шөл эсвэл будаанд юм уу, шингэнээр буцалгаж хэрэглэдэг байж. Одоо бидний хэрэглэж буй гурилаар өтгөлсөн аарц нь элгэнд маш хортой нөлөө бүхий хүн бүрт тохирохгүй, зохисгүй хоолны нэг юм. Тиймээс аарц хэрэглэхдээ аль болох эртний уламжлалаар хэрэглэх, өтгөлж уухаар бол бага зэргийн карахмал хэрэглэх нь зүйтэй

Эх сурвалж: ugluu.mn.

 

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Гурилаар өтгөлж буцалгасан аарц элгэнд муу”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн