АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзахад нээлттэй гэжээ. Энэ тухай Цагаан ордны тэргүүн Азид хийх айлчлалынхаа өмнөхөн “Full Measure” шоуны хөтлөгч, сэтгүүлч Шэрил Атткиссонтой уулзах үеэрээ мэдэгджээ.
“Миний хувьд орон орны янз бүрийн хүнтэй уулздаг. Би хэнтэй ч уулзаж, ярилцаж чадна гэж боддог. Энэ нь хүчтэй, эсвэл сул тал гэж бодохгүй байна. Хүмүүстэй ярилцах нь тийм ч муу зүйл биш шүү дээ. Тиймээс би мэдээж Ким Чен Унтай уулзахад нээлттэй байх болно. Гэхдээ ингэтэл өдий байна гэж бодож байна” хэмээн Трамп мэдэгджээ.
Хойд Солонгос улс наймдугаар сарын сүүлчээр болон есдүгээр сарын эхээр баллистик пуужингууд хөөргөсөн нь АНУ, БНАСАУ-ын харилцааг хурцадмал байдалд оруулсан билээ. Дональд Трамп, Ким Чен Ун нар харилцан бие биеэ доромжилж, сүрдүүлж байсан бөгөөд дэлхийн шинжээчид дайн эхлэх нь гэж ярилцаж байлаа.
Эх сурвалж: Life
1 comment
ene neg mungu huuhen hoyoroos uuriig meddegguineg balai yamar olon ch huvirdag zantai yumbedee .neg bol ustgaad sunuuguud ugui hiine esvel uulzaad bayar naadam hiine ch geh shig yag neg olon nuurtei avgai avgai